logo
21 аймагт Орон сууцны байнгын хороо байгуулна

21 аймагт Орон сууцны байнгын хороо байгуулна

2015/08/12

Монголын Залуучуудын Холбоо нь Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаанаараа залууст хамгийн их тулгамдаж буй асуудал руу чиглэн ажиллах 16 байнгын хороог байгуулах тогтоол гаргасны дагуу байнгын хороодыг байгуулж, үйл ажиллагаагаа идэвхижүүлсэн билээ.

Тэгвэл Орон сууцны байнгын хороо 21 аймагт салбар байгуулах ажилдаа ороод байна. Энэ сарын 7-9-ний өдөр болсон Төвийн бүсийн чуулганд Орон сууцны байнгын хороон дарга П.Анхбаяр өөрийн биеэр оролцож тус чуулганд оролцсон 6 аймгийн төлөөлөгчдөд Орон сууцны байнгын хороог орон нутагт хэрхэн байгуулж, яаж ажиллах талаар заавар чиглэл өгсөн юм. Уг чиглэлийн дагуу Орон сууцны корпораци болон байнгын хороодыг бүс нутаг, аймаг сумын хэмжээнд байгуулах ажлыг орон нутгийн залуус дэмжин энэ сарын сарын 25 гэхэд салбараа байгуулсан байхаар санал нэгдлээ.

Ийнхүү аймаг бүр Орон сууцны байнгын хороог байгуулж дууссаны дараа буюу 2015 оны есдүгээр сарын 12-нд 21 аймгийн байнгын хороодын дарга нар Улаанбаатар хотноо чуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэх аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш