Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 29. Бархасвадь гараг. Найралт эх одтой, 4 дөрвөн мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өөрчлөлт, саад тотгор, хүндрэлтэй өдөр. Давж боломгүй саадтай тулгарах тул таны ажил хэрэг санаснаас удаанаар урагшилна. Хүсэж байгаа болон бодит байдлын зөрчилдөөн таныг уурлуулж цухалдуулах болно. Сэтгэл санаа хямарч, урам зориг мохох магадлалтай.
Үхэр (4/20-5/20)
Идэвхтэй амарч тухлан, дотоод сэтгэлийн хүчийг сэргээх өдөр. Магадгүй өнөөдөр таныг маш сайхан хөгжилтэй аялал, зугаалга хүлээж байж мэднэ. Энэ нь танд маш их сайхан сэтгэгдлийг төрүүлж, таны сэтгэл зүрхэнд удаанаар мартагдахгүй байх бололтой. Юунд ч сэтгэл санаагаа зовоосны хэрэггүй, учир нь танд тохиолдох бүх адал явдлууд маш амжилттай сайхнаар дуусах болно.
Хамтатгах (5/21-6/21)
Бүтээлч эрч хүч ихсэж, урам зоригтойгоор аливаа зүйлд зүтгэхэд таатай өдөр. Өөрийн мэдрэмж, санаа бодлоо бусдад дэлгэн харуулах хүсэл маш ихээр танд төрөх бололтой. Бясалгал хийж, оюун бодлоо ариусгасан явдал тань үүнд ихээхэн түлхэц болжээ. Өөдрөг үзэл санаагаар дүүрэн байж, ертөнцийг үзэх үзэл бодол тань ер бусын гайхамшигтай мэдрэмжийг төрүүлэх юм байна.
Мэлхий (6/22-7/22)
Гэнэтийн өөрчлөлт тохиолдох өдөр. Эдийн засаг, санхүүгийн байдалд томоохон өөрчлөлт гарах бололтой. Та бүх үйл ажиллагааг гартаа аван удирдах боломжтой. Аль эсвэл эсрэгээрээ бүгд таны ажил хэргийн хамтрагчийн оролцооноос ололт амжилт шалтгаална. Иймд хэн танд туслан дэмжиж байсныг мартаж болохгүй. Төсөл төлөвлөгөөгөө үүнтэй хамааруулан зохиож дагаж мөрдөхийг хичээгээрэй.
Арслан (7/23-8/22)
Тааламжтай өдөр. Олон өдрийн турш таныг зовоосон асуудлаа өнөөдөр шийдвэрлэж магадгүй. Амьдралын эрч хүч ихсэх нь мэргэжлийн үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ. Удирдлагын зүгээс танд хандах хандлага албан тушаал ахихад эергээр нөлөөлнө. Урт хугацааны гэрээтэй холбоотой ажил хэрэг, амлалтдаа хянуур ханд. Таны хийж буй зүйлийн үр дүн удахгүй гарах бөгөөд үүнийг тань мэргэжлийн байгууллагаас сайшаан дүгнэх болно.
Охин (8/23-9/22)
Ер бусын өдөр. Өглөө босоод бага зэрэг бясалгал хий. Энэ нь таны оюун ухааныг тайвшруулж, амьдралын эрч хүч өгөх болно. Ажилдаа амжилт гаргана. Бүтээлч чадамжаа бүрэн ашиглана. Таны нэр хүнд мэдэгдэхүйц өснө. Үдэш орой болж өгвөл шувууны жиргээ сонсохыг хичээгээрэй. Энэ нь таны сэтгэлийг үнэхээр их баярлуулах болно. Далайн гаралтай хүнсний бүтээгдхүүнийг өөрийн хоолны цэсэнд нэмж оруул.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр урьдчилан тооцоолоогүй гэнэтийн херөнгө оруулалтыг хийж, зарлага гарах төлөвтэй байна. Үйл явдлын өрнөл бодож төлөвлөж байснаас тань өөрөөр явагдах бололтой. Анхаарал болгоомжтой байж, хэрэгцээгүй ярилцлага, маргаан тэмцлээс холхон явахыг од гаригс анхааруулж байна. Эргэлзээ тээнэгэлзлээс салж чадваас өөртөө итгэх итгэл үнэмшил төрж, ажил хэргээ явуулахад томоохон түлхэц болно. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд зоригтой тэмцэх хэрэгтэй. Үдэш оройг гэр бүлийн хүрээнд өнгөрөөх нь тааламжтай.
Хилэнц (10/23-11/21)
Мөргөлдөөнтэй, идэвхитэй тэмцэх өдөр. Хувь тавилан урьдын адил таныг туршиж байна. Таны хийх гэж буй ажил тань бага ашиг авчрах нь. Өнөөдөр ажил дээрээ бяцхан маргаан, таагүй байдалтай байна. Бодлогогүй алхам бүү хий. Од гарагс зөвд тэмүүлж, хүрээлэн буй орчиндоо муу зүйлс хийхгүй байхыг зөвлөж байна. Энэ өдөр төвийг сахихыг зөвлөж байна. Магадгүй эрүүл мэнддээ анхаарах хэрэг гарна.
Нум (11/22-12/21)
Өнөөдрийн бүх асуудлууд нь юуны түрүүнд хувийн амьдралтай холбоотой байна. Та уурлаж өөрийн хайртайсаа сална. Гэвч ямар ч тохиолдолд сайнаар төгсөнө. Энэ нь хамгийн сүүлийн дурлал биш бас хамгийн сүүлийн маргаан биш. Хөнгөн хийсвэрээр хандсанаас улбаалж биеийн эрүүл мэнд бага зэрэг дордоно.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр маш олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх шаардлага таны өмнө тулгарна. Од гаригс анхаарал, болгоомжтой байж, хэрүүл маргаанаас өөр юунд ч хүргэхгүй байх тул хэрэгцээгүй үг ярианаас холхон байхыг зөвлөж байна. Таны өмнө маш чухал асуудалд шийдвэр гаргах үүрэг тулгарч байна. Магадгүй та бодож байгаа зүйлээсээ ашиг хонжоог авч мэднэ. Харин тэнгэрийн хаяа тийм ч амар нээгдэхгүй болохыг ямагт санаж яваарай.
Хумх (1/20-2/18)
Итгэлтэй өөдрөг санаа нь хуримтлагдсан асуудлаа шийдэхэд танд туслах болно. Уужим өгөөмөр сэтгэлтэй, жижиг зүйл дээр анхаарлаа хурцатга. Энэ тохиолдолд амжилт танд инээмсэглэнэ. Энэ өдөр та чухал хамгаалалтанд байна. Тийм учир эргэн тойрон дахь улсуудад сайхан байх болно. Нягт хамтын ажиллагааны тухай ажил хэргийн санал тал бүрээс ирэхийг үгүйсгэхгүй. Амжилт гаргах боломжийг алдаж болохгүй.
Загас (2/19-3/20)