"ХогBucketChallenge" аян эхлээд өнөөдөр нэг сар болж байна. Энэхүү аяныг цааш үргэлжлүүлж идэвхижүүлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн засаг даргын хот байгуулалт хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн орлогч С.Очирбат, экологи ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчын ажлын албаны дарга Б.Бадрал, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нарыг Монголын залуучуудын санаачлагыг дэмжин аянд оролцохыг уриалан дуудаж байгаа аж.