Малчид, ард иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүсэхийг анхааруулж байна.
2015 оны наймдугаар сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн ихэнх, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны наймдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 24-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20, 21-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бусад хугацаанд дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.