Өнөөдөр аргын тооллын 2015 оны Наймдугаар сарын 20. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 6. Бархасвадь гараг. Салхины эх одтой, 6 цагаан мэнгэтэй шар луу өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өөрийгөө хуурах, төөрөгдөлт өдөр. Томоохон худалдан авалтыг хойшлуул. Төрийн байгууллага эсвэл гэрээ хэлэлцээрт таагүй зүйл тохионо. Энэ нь хэн нэгэнд хэт итгэхээс болно. Хамтрагчдаа сохроор бүү итгэ. Тэд таны ирээдүйн төлөвлөгөөнд атаархан юуг ч яаж ч хийж мэдэхээр байгаа тул өөрийн хийж байгаа зүйлийг хэн нэгэнд итгэн даалгахгүй байваас зохилтой.
Үхэр (4/20-5/20)
Энэ ордны эрчүүдийн хувьд таатай өдөр байна. Тэд өөрийн ажилд хэрэг болох хэн нэгний анхаарлыг өөр дээрээ авч чадна. Эсвэл шинэ хамтрагчаа олно. Гэрээ хэлэлцээр, уулзалт, холын замд гарахад таатай өдөр. Магадгүй шинэ романтик уулзалт. Энэ өдрийн зүүд зөн совинтой байна. Хувцсан дээрх бохир зүйл нь таагүй зүйлийг зөгнөж байна. Та адал явдалд маш дуртай бөгөөд амралтын өдрүүдээр урьд нь хэзээ ч очиж байгаагүй газар очих магадлалтай.
Хамтатгах (5/21-6/21)
Тогтворгүй өдөр. Өнөөдөр ажил үйлс, арилжаа наймаа таны хүсч байсан шиг үр дүнд хүрэхгүй байх төлөвтэй. Гэнэтийн мэдээнээс болоод эргэн тойрны хүмүүстэйгээ харилцахад хүндрэл гарах магадлалтай. Энэ өдөр алс хол газар явах, аян замд гарахаас зайлсхий. Мөн галаас хол байсан нь дээр. Амрагийн харилцаа хэвийн. Зөнтэй зүүдэлнэ, иймээс зүүдээ биелэхийг хүлээ.
Мэлхий (6/22-7/22)
Таатай өдөр. Амьдралын эрч хүч, сексийн байдал, хувийн дур булаам чанар өндөр түвшинд байна. Оддын байрлал нь худалдааны ажиллагаанд амжилт амлаж байна. Бүх санаагаа хэрэгжүүлэх боломж гарч ирнэ. Амьдралын хүчний илүүдэл ба хамгийн хэцүү даалгаврыг биелүүлэх чадвар өндөр амжилт авчирна. Удирдлагын сайн хандлага магтаал нь таны асуудлыг шийдэх ердийн биш замыг хайх ажилд уламжлалт биш аргаар хандахад хүргэнэ. Зүүдийг эсрэгээр нь тайлах хэрэгтэй.
Арслан (7/23-8/22)
Шинэ ажил эхлэхэд тохиромжгүй. Хийж буй ажил хэрэгт тань олон эмх замбараагүй байдал үүснэ. Гэнэтийн шинэ даалгаврууд, хөндлөнгийн яриа, төлөвлөөгүй аялалууд таны анхаарлыг сарниулна. Хуучин түншүүдтэйгээ ажиллах нь танд ашигтай. Учир нь шинэ түншүүд найдваргүй зан гаргаж таны алтан цагаас нэлээд үрэх бололтой. Гэрийн тэжээвэр амьтадтай байснаар тэнцвэрт байдлыг олж, сэтгэл, бодлоо тогтоон барихад тусална.
Охин (8/23-9/22)
Тааламжтай өдөр. Магадгүй, таны хийхээр төлөвлөсөн ажил төрөл сайшаагдан дэмжигдэж, улмаар нөлөө бүхий хүний зүгээс тусламж дэмжлэг авах бололтой. Мөнгө санхүүгийн талын дэмжлэг авахаар хэн нэгэнд хандсан бүх хүсэлтүүд тань хүлээн зөвшөөрөгдөж, сэтгэл хангалуун байдлыг бий болгоно. Үүний үр дүнд таны мөнгө санхүү, материаллаг байдал илт дээшилнэ. Харин бие организм, эрүүл мэндэд хор хөнөөл учруулж мэдэх зүйлсээс холхон байх хэрэгтэй. Идэвхтэй хөдөлгөөн, амралтыг чухалчил.
Жинлүүр (9/23-10/22)
Ашигтай худалдан авалт мөн худалдаа наймаанд таатай өдөр. Магадгүй та хэт их ядарснаа мэдрэх ба мөн хийсэн ажлаасаа таашаал авна. Өнөөдөр таны харилцаанд асуудал үүсэж үүнийгээ дагаад маш их ажилтай завгүй өдөр байх бололтой. Гэхдээ заримдаа өөрөө өөртөө боломжийг гаргаж байхгүй бол танд хэн ч боломж аваарай гэж өгөхгүй л байх. Гэр бүлийн хүрээнд үнэ цэнэтэй амралтын газар очих, үр хүүхдүүдтэйгээ харилцах нь баяр баяслыг авчрах болно.
Хилэнц (10/23-11/21)
Хүмүүстэй харилцахад таатай өдөр. Амьдралын эрч хүч нэмэгдэх бөгөөд нөлөө бүхий хүмүүсийн тусламжийг авна. Амжилт тань таны ажлаас хамаарна. Энэ өдрийг гэртээ өнгөрөөж эртхэн унтаж амраарай. Та бусад хүмүүстэй харилцан ярилцаж, маш олон төрлийн хэлэлцүүлэг хийнэ. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сайн сонсох хэрэгтэй, тэдний зөвлөгөөнүүд итгэлтэй байх бөгөөд оновчтой, цаг үеэ олсон сайн зөвлөгөөнүүд байдаг юм.
Нум (11/22-12/21)
Учир байдлын таагүй явц гэнэтийн нөхцөл харилцаанд таагүй хандлагыг үүсгэх, амьдралын зарчмаа идэвхтэй хамгаалах, хохирсон, доромжлуулсан хүнийг хамгаалах хэрэг гарч мэднэ. Илэрхий зөрчилдөөн таны мөрөөдлөө биелүүлэхэд хүндрэл учруулж, бүр хэрэгжихгүй болгоход хүргэнэ.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр танд гэнэт бүх бодол санаагаа гээж орхисон мэт санагдах ба харин бүрхсэн үүл манан удалгүй нүүн арилж, таныг зовоож байсан асуудлуудын учир начрыг олсноор ойр дотныхонтой харилцах харилцаа ойлгомжтой, нийцтэй байдалд орох болно. Нэг хэсэг хугацаа өнгөрсний дараа өөрийнхөө урд байсан асуудлууд руугаа буцаж ороход тэд өөрөө өөрсдөө аяндаа шийдэгдсэн байхыг олж харна.
Хумх (1/20-2/18)
Гэр бүл болох, харилцаагаа баталгаажуулах, үр тогтооход сайн өдөр байна. Дэлхийг орвонгоор нь эргүүлсэн ч чадах хүч чадалтай гэж өөрийгөө үздэг энэ ордныхон зохих ёсоор амарч чаддаггүй. Үүнээс болоод бие эрхтэн хямрах магадлалтай. Түүнчлэн хөршүүдийн дунд үл ойлголцол үүсч болзошгүй. Орчноо өөрчлөх хүсэлдээ хөтлөгдөн аялалаар явах төлөвлөгөө гаргах бололтой. Энэ хүслээ хэрэгжүүлж чадвал сонирхолтой хүмүүстэй танилцана.
Загас (2/19-3/20)