2015 оны наймдугаар сарын 19-ний өдөр Элчин сайд Б.Чулуунхүү Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон Итгэмжлэх жуух бичгээ Австралийн Холбооны Улсын Амбан захирагч П.Косгроувт барьж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров.
Амбан захирагч П.Косгроув жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Элчин сайд Б.Чулуунхүүг ганцаарчлан хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцав. Австралийн ёслолын дагуу Амбан захирагч П.Косгроув Тэргүүн хатагтайн хамт ИЖБ барьсан Элчин сайд нарыг хүндэтгэн үдийн зоог барив.