Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө халуун байна.
2015 оны наймдугаар сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Алтай, Хангай Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 хэм, говийн бүсийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар 28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 17 хэм дулаан, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2015 оны наймдугаар сарын 25-нөөснаймдугаар сарын 29-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 26, 28-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 25-27-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.