logo
Сургуулийн насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй зорчуулах боломжгүй

Сургуулийн насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй зорчуулах боломжгүй

2015/08/25

Нийслэлийн тээврийн газар, "Улаанбаатар Смарт Карт" ХХК, Улаанбаатар хотын замын Цагдаагийн газраас сэтгүүлчдэд зориулсан автобустай аяллыг зохион байгууллаа. Аяллын үеэр Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга О.Түшиг, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга Ц.Ариунболд, "Улаанбаатар Смарт Карт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор нар нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга О.Түшиг, "Нийслэлд долоодугаар сарын 23-наас ухаалаг тээврийн хэрэгслийн цахим төлөлтийн системийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд смарт карт буюу цахим төлбөрийн хэрэгсэл, дээр нь цахим бүртгэл, хяналтын системийг хийгээд явж байна. Энэ шилжилтийн үе маань багагүй хугацаанд үргэлжлэх хандлага ажиглагдаж байна. Сөүл хот бол яг энэ системийг хэрэгжүүлээд хоёр жилийн хугацаанд шилжих явц үргэлжилсэн. Хоёр жилийн дараагаас иргэд нь шинэчилсэн төлөвлөлтийн системтэйгээ танилцаад хэвшсэн байдаг. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд хүн ам цөөн, Монгол хүнийхээ онцлогт тохируулаад энэ системийг хэрэгжүүлж байгаа тул энэхүү шилжилтийн хугацаа бага байх болов уу хэмээн найдаж байна" гэв.

Тэрбээр "Энэхүү шинэчлэлт нь бодлогын хүрээнд бол том ажил. Яагаад гэвэл 60-аад жил орлогын хойноос хөөцөлддөг, нийтийн тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж байгаа ААН, байгууллагууд орлогоороо өөрсдийнхөө үйл ажиллагааг хариуцаж явдаг байсан. Үүнээс үүдэлтэй зорчигчдоо булаацалдах, хоорондоо уралдах,  зам тээврийн осол гаргах зэрэг сөрөг үр дагавар байсан.

Наймдугаар сарын 15-наас бид энэ орлогын асуудлыг ААН, байгууллагуудаас салгасан. Зардлын санхүүжилтийн асуудлыг зохицуулах гэрээг тэдгээр байгууллагатай хийж, нэг автобус нэг цагт ямар зардал гаргаж байгааг тооцож нийслэлээс санхүүжүүлэхээр болсон. Орлого хамаарахгүй  болохоор оператор компаниуд маань зөвхөн үйлчилгээндээ анхаарлаа хандуулах болж байгаа. Иргэддээ стандартын дагуу үйлчилгээ үзүүлж байна уу, цаг маршрутаараа ажиллаж чадаж байна уу, жолооч кондукторууд утсаар ярьж байна уу, үйлчилгээ үзүүлж байхдаа тамхи татаж байна уу, автобусны буудал дээр удаан зогсож байна уу, ажлын гүйцэтгэлээ бүрэн хийж чадаж байна уу зэргээс шалтгаалж санхүүжилтийн зарчимдаа орно. Ингэснээр сөрөг үр дагавар арилна. 

Зарлагын санхүүжилттэй холбоотойгоор чиглэл, маршрутууд  ч өөрчлөгдсөн. Орлогын хойноос хөөцөлддөг чиглэлүүд маш их давхцалтай, хотын төв рүүгээ чиглэсэн байдгаас сөрөг үр дагавар их гардаг байсан. Үүнээс онцгой анхаарал татах чиглэлүүдийг богиносгож өгсөн. Эдгээрийг зам тээврийн хөдөлгөөнтэй уялдаж хийж байгаа. Энхтайваны өргөн чөлөөнд вагон шиг жагссан автобусууд анхаарал татдаг байсан. Өмнө нь 17 чиглэлийн 350 автобус энд давхцдаг байсан бол өнөөдөр 11 чиглэлийн 240-өөд автобусаар үйлчилгээ үзүүлж байна. Энхтайваны өргөн чөлөө дагуу зөвхөн Ч-1 гэдэг чиглэл дангаараа Таван шараас Офицеруудын ордон хүртэл 60-аад тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Ингэснээр замын хөдөлгөөнд харьцангуй бага ачаалал өгч байна. Дээрээс нь Энхтайваны өргөн чөлөө дагуу давхардсан олон автобус маш их агаарын бохирдлыг үүсгэдэг байсан. Одоо энэ тал дээр судалгаа хийж байна. Урьд нь ямар байсан, одоо ямар үзүүлэлт үзүүлж байна вэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд нь гаргаад ирвэл бид үүн дээр эерэг үр дүн гарна байх гэсэн байр суурьтай байна" гэв.

Мөн баруун талаас орж ирсэн чиглэлүүд Таван шараас, зүүн талаас орж ирсэн чиглэлүүд Офицеруудын ордноос богино эргэлтээ хийгээд, зорчигчдоо Ч-1 буюу төв шугамаар үйлчилж байгаа автобусанд шилжин суулгаж байгааг тэрбээр онцолж байлаа.


"Улаанбаатар Смарт Карт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболороос цахим төлбөрийн системтэй холбоотой зарим асуудлаар тодруулга авлаа. Тэбрээр, "Ухаалаг тээврийн хэрэгслийн цахим төлбөрийн системийг хэрэгжүүлж эхэлсэн хугацаанд 240 орчим мянган иргэн  нийтийн тээврийн хэрэгслийн төлбөрийн цахим картыг худалдан аваад байгаагаас 70 гаруй мянга нь өндөр настан, 9 мянга орчим нь ЕБС-ийн сурагч байгаа юм.

Цахим төлбөрийн картыг үнэгүй болгох хүсэлтийг иргэд ихээр гаргаж байгаа ч, үйлдвэрээс 1.5 ам.долларын үнэтэйгээр карт хэвлэгдэж байна. Үүн дээр гаалийн болоод татварын өртөг шингэснээр картыг хэрэглэгчдэд үнэгүй хүргэх боломжгүй болоод байгаа. Гэхдээ бусад орныг бодвол харьцангуй хямд байгаа" гэсэн юм.

Нийтийн тээврийн санхүү, хөрөнгө мөнгийг харгалзвал сургуулийн насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй зорчуулах боломжгүй. Оюутнуудад ч лимит тогтоож байгаа" гэдгийг тэрбээр онцоллоо.

Нийслэлийн хэмжээнд автобусны ойролцоох ТҮЦ, дэлгүүрүүд, "Зар мэдээ" сонины борлуулах цэг, "Well Mart"-ын сүлжээ зэрэг 370 орчим цэгт смарт картыг борлуулах, цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна.

Уншигч та бүхэнд смарт карт болон нийтийн тээврийн шинэчилсэн төлөвлөлттэй холбоотой зарим мэдээллийг хүргэе.


"U money" карт гэж юу вэ?

1.     “U money”  гэдэг нь компанийн тодорхойлсон техникийн тодорхойлолтоос хамаарч компанийн баталсан Chip болон Application-г агуулж Umoney брендийн тэмдгийг хэвлэсэн урьдчилсан төлбөрийн электрон хэлбэрийг компани шууд болон хамтрагч компаниар дамжуулж гаргасан картыг хэлнэ.


2.     Карт ашиглах

  • Үйлчлүүлэгч нь “Umoney” хаяг бүхий карт борлуулах, цэнэглэх аль ч цэгээс үйлчилгээ авч болно.
  • “U money карт борлуулах цэнэглэх цэг”-үүд нь автобусны буудлуудын ойролцоох худалдаа, үйлчилгээний төвүүдэд байрлана.
  • Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо урд  хаалгаар орж карт унших төхөөрөмжид картаа ойртуулан уншуулна.
  • Нэг картаар олон зорчигчийн төлбөр хийхийн тулд эхлээд жолоочид хамт зорчих хүнийхээ тоог хэлж дараа нь картаа уншуулна. (Хөнгөлөлттэй зорчих картын хувьд боломжгүй!)
  • Буухдаа арын хаалганы төхөөрөмжид картаа уншуулж бууна.

3.     Карт цэнэглэх

  • “U money карт борлуулах, цэнэглэх цэг” хаяг бүхий автобусны буудлын ойролцоох худалдаа, үйлчилгээний төвүүдэд байрлах цэгүүдэд болон “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвд хандана.
  • Карт нэг удаад цэнэглэх мөнгөн дүнгийн доод хэмжээ 500 төгрөг, дээд хэмжээ 90,000 төгрөг бөгөөд картын нийт үлдэгдэлийн дээд хэмжээ 500,000 байж болно.

4.     Карт борлуулах

  • Картыг “U money” хаяг бүхий автобусны буудлын ойролцоох худалдаа үйлчилгээний газруудад байрлах карт борлуулах, цэнэглэх цэгүүд болон “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвөөс худалдан авах боломжтой.

5.     Хэрэглэгчийн төв

  • Хэрэглэгчийн төв нь “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн төв байр (Нийслэлийн засаг захиргааны IV байр)-ний 3 дахварт байрлана.
  • Даваа-Баасан гарагуудад 09:00-18:00 цагт ажиллана. Бямба, ням гарагт амарна. Утас: 78111289
  • Хэрэглэгчийн төвд иргэд санал гомдлоо хүргүүлэх болон “U money” картын худалдаа, цэнэглэх үйлчилгээ талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

6.     Картын төрөл

  • Энгийн карт
  • Хүүхдийн картаар ерөнхий боловсролын сургуулын насны хүүхэд хөнгөлөлттэйгөөр зорчно.
  • Хөнгөлөлттэй зорчих картаар оюутан, цагдаа, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой. Хөнгөлөлттэй зорчих “U money” картыг оюутан ньөөрийн суралцдаг сургуулиасаа, Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь өөрийн харъяа хороодоос, Цагдаагийн албан хаагч нь өөрийн харъя байгууллагаас тус тус авч хэрэглэх боломжтой.
  • Хөнгөлөлттэй зорчих “U money” картаа гэмтээж, хаяж үрэгдүүлээд дахин авах бол “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвд хандана уу.

Нийслэлд шинээр хэрэгжиж буй энэхүү шинэчлэлтийн хүрээнд өнөөдрөөс эхлэн "U money" картыг цэнэглүүлэхэд цэнэглэлтийн хэмжээнээс хамаарч 50, 100, 200 төгрөгийн шимтгэл төлдөг байсныг болиулж, "Улаанбаатар Смарт Карт" ХХК-иас тус картыг цэнэглэх үйл ажиллагааны орлогыг борлуулагчид нөхөн олгохоор болжээ.

Дээрх цэгүүдээс гадна урьдчилан цэнэглэсэн 5000, 10000 төгрөгийн үнэтэй картуудыг Скайтелийн гэрээт борлуулагч болон Зорчигч тээврийн нэгтгэлийн автобусны мэдээлэл, хяналтын ажилтнаас авах боломжтой юм.


Нийтийн тээврийн шинэчлэлийн дахин төлөвлөлт ба
автобусны маршрут

Энэ төлөвлөлтийн хүрээнд их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах бөгөөд үүнээс 20 угсраа автобус, 40 троллейбус, 853 их багтаамж, 40 дунд багтаамжийн автобус иргэдэд үйлчилэх болсон. Таван цэгт шинэ чиглэл нээж, 20 угсраа, 30 дунд багтаамжийн шинэ автобусаар парк шинэчлэлт хийгдэх юм.

 

/Тойрог чиглэлүүдийн зураглал/

Үүнд:

- Тойргоор явах чиглэлүүд буюу хотын баруун тойрог “3,4-р хороолол-Нарны гүүр-ТЭЦ3-Саппоро”, их тойрог “Баруун 4 зам - Их тойруу - Зүүн 4 зам - Нарны зам”, зүүн тойрог “Монелийн 38- Офицеруудын ордон-Сансар”, хойд буюу “Баянхошуу-3.4-р хороолол-Өнөр хороолол /араар/-ГТЛ”, Хасбаатарын гудамж буюу 6-р бичил хороолол, 2 Хутагтын гудамж, Сөүлийн гудамжийг хотын төв хэсэгтэй холбосон “Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж-Ард кино театр-Сөүлийн гудамж” зэрэг 5 тойрог чиглэлд 80 их багтаамжийн автобус

- Тууш буюу хотын баруун зүүн хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ хэвтээ тэнхлэг /авто зам/ дагуу үйлчлэх 7 чиглэлд 170 их багтаамжийн автобус,троллейбус, үүнээс 20 багтаамж ихтэй угсраа автобус

/Тууш буюу хэвтээ чиглэлүүдийн зураглал/

- Тууш буюу хотын хойд урд хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ босоо тэнхлэг дагуу үйлчлэх 4 чиглэлд 72 их багтаамжийн автобус

- Богино эргэлтийн буюу хотын алслагдсан баруун хэсгийн иргэдийг 5 шар, Саппоро хүртэл, зүүн хэсгийн иргэдийг Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл богино эргэлтээр үйлчлэх 6 чиглэлд 52 их багтаамжийн автобус

- Хот орчмын буюу Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Био комбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох,Баруун түрүү зэрэг 13 чиглэлд 68 их багтаамжийн автобус үүнээс 30 дунд багтаамжийн автобус

- Бусад буюу хуучин маршрутаараа үйлчлэх 30 чиглэлд 500 их багтаамжийн автобус тус тус үйлчилгээнд ажиллана.

/Босоо чиглэлүүдийн зураглал/


Чиглэлийн №: - Ч1
Чиглэлийн нэр: 5 шар-Офицеруудын ордон


Чиглэлийн №: - Ч2
Чиглэлийн нэр: Шархад -МУБИС-3,4-р хороолол


Чиглэлийн №: - Ч3
Чиглэлийн нэр: Зүүн салаа-Халдвартын эмнэлэг


Чиглэлийн №: - Ч4
Чиглэлийн нэр: 5 шар –3. 4 хороолол- Сансрын тойрог


Чиглэлийн №: - Ч5
Чиглэлийн нэр: Шархад-Их засаг ИС-Баянбүрдийн тойрог


Чиглэлийн №: - Ч6
Чиглэлийн нэр: Толгойт-Нарны зам-Ботаник


Чиглэлийн №: - Ч7
Чиглэлийн нэр: Нисэх -Төв номын сан-7 буудал


Чиглэлийн №: - Ч8
Чиглэлийн нэр: Зайсан-Цэцэг төв- Хайлааст


Чиглэлийн №: - Ч9
Чиглэлийн нэр: Нисэх-Нарны гүүр -Их тойруу- Хүнсний 4 дэлгүүр


Чиглэлийн №: - Ч10
Чиглэлийн нэр: Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо


Чиглэлийн №: - Ч11
Чиглэлийн нэр: Хужирбулан-Офицеруудын ордон


Чиглэлийн №: - Ч12
Чиглэлийн нэр: Ургах наран-Офицеруудын ордон


Чиглэлийн №: - Ч13
Чиглэлийн нэр: Тахилт-5 шар


Чиглэлийн №: - Ч14
Чиглэлийн нэр: Нарангийн гол- 5 шар


Чиглэлийн №: - Ч15
Чиглэлийн нэр: Нисэх-Сонсголон- 5 шар- 3-р эмнэлэг


Чиглэлийн №: - Ч16
Чиглэлийн нэр: Баруун салаа-Хилчин хотхон-10-р хороолол


Чиглэлийн №: - Ч17A
Чиглэлийн нэр: Баруун 4 зам - Их тойруу - Зүүн 4 зам - Нарны зам


Чиглэлийн №: - Ч17Б
Чиглэлийн нэр: Баруун 4 зам-Нарны зам- Зүүн 4 зам-Их тойруу


Чиглэлийн №: - Ч18А
Чиглэлийн нэр: 3.4-р хороолол-Нарны гүүр-ТЭЦ3-Саппоро


Чиглэлийн №: - Ч18Б
Чиглэлийн нэр: 3.4-р хороолол-Саппоро-ТЭЦ3-Нарны гүүр


 Чиглэлийн №: - Ч19А
Чиглэлийн нэр: Монелийн 38- Офицеруудын ордон-Сансар 

 


Чиглэлийн №: - Ч19Б
Чиглэлийн нэр: Монелийн 38- Сансар- Офицеруудын ордон


 Чиглэлийн №: - Ч20A
Чиглэлийн нэр: Баянхошуу-3.4-р хороолол-Өнөр хороолол /араар/-ГТЛ 


 Чиглэлийн №: - Ч20Б
Чиглэлийн нэр: Баянхошуу-ГТЛ-Өнөр хороолол-3.4-р хороолол 


Чиглэлийн №: - Ч21А
Чиглэлийн нэр: Гэмтлийн эмнэлэг-Хасбаатарын гудамж-Ард кино театр-Сөүлийн гудамж 

  


 Чиглэлийн №: - Ч21Б
Чиглэлийн нэр: Гэмтлийн эмнэлэг-Сөүлийн гудамж-УИД-Цэцэг төв 

 


 Чиглэлийн №: - Ч22
Чиглэлийн нэр: Шадивлан-3,4-р хороолол-Толгойт 

 


 Чиглэлийн №: - Ч23
Чиглэлийн нэр: Чингэлтэй Зүрх уул - МУИС-Хүнсний 1-р дэлгүүр 

 


Чиглэлийн №: - Ч24
Чиглэлийн нэр: Зунжин-Сонсголон-ТЭЦ4 

 


 Чиглэлийн №: - Ч24Б
Чиглэлийн нэр: Зунжин-Гурвалжингийн гүүр-ТЭЦ4 

 


 Чиглэлийн №: - Ч25
Чиглэлийн нэр: Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол 

 


 Чиглэлийн №: - Ч26
Чиглэлийн нэр: Тоосгоны үйлдвэр-Ботаник-Жанжин клуб 

 


Чиглэлийн №: - Ч27
Чиглэлийн нэр: Вокзал-Бөмбөгөр-Ар хустай зуслан 

 


 Чиглэлийн №: - Ч28
Чиглэлийн нэр: Сэлх-7 буудал-Хүнсний 1-р дэлгүүр-МУИС 

 


 Чиглэлийн №: - Ч29
Чиглэлийн нэр: Сэлбэ-Сансар-Зүүн 4 зам-МУБИС 

 


 Чиглэлийн №: - Ч30
Чиглэлийн нэр: Жанжин клуб-МУБИС-Ард кинотеатр 

 


Чиглэлийн №: - Ч31
Чиглэлийн нэр: Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн автобааз 

 


 Чиглэлийн №: - Ч32
Чиглэлийн нэр: Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Мишээл экспо 

 


 Чиглэлийн №: - Ч33
Чиглэлийн нэр: Шар хад - Доржийн гудамж-Зунжин х/төв  

 


 Чиглэлийн №: - Ч34
Чиглэлийн нэр: Шархад -Сансар -Цэцэг төв-Мишээл экспо 

 


 Чиглэлийн №: - Ч35
Чиглэлийн нэр: Монелийн 38- МУИС-4-р дэлгүүр-100 айл 

 


Чиглэлийн №: - Ч36
Чиглэлийн нэр: Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан 

 


 Чиглэлийн №: - Ч37
Чиглэлийн нэр: Улаанхуаран-4-р хороолол 

 


Чиглэлийн №: - Ч38
Чиглэлийн нэр: ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст 

 


 Чиглэлийн №: - Ч39
Чиглэлийн нэр: Сансар-3.4-р хороолол

 


Чиглэлийн №: - Ч40
Чиглэлийн нэр: Мах импекс-Тэнгис кинотеатр-Улаанхуаран 


Чиглэлийн №: - Ч41
Чиглэлийн нэр: Баруун салаа-Их тойруу-КТМС


 Чиглэлийн №: - Ч42
Чиглэлийн нэр: Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан 

 


 Чиглэлийн №: - Ч43
Чиглэлийн нэр: Баянхошуу-Нарны гүүр-ТЭЦ3 

 


 Чиглэлийн №: - Ч44
Чиглэлийн нэр: Нарангийн гол-Дунд гол-Дүнжингарав х/ төв 

 


 Чиглэлийн №: - Ч45
Чиглэлийн нэр: Ган хийц -ХМК - Зайсан 

 


 Чиглэлийн №: - Ч46
Чиглэлийн нэр: Улаан чулуут-Их Наран-Вокзал 

 


 Чиглэлийн №: - Ч47
Чиглэлийн нэр: Орбит-Ард кино театр 

 

 


 Чиглэлийн №: - Ч48
Чиглэлийн нэр: Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС 

 


 Чиглэлийн №: - Ч49
Чиглэлийн нэр: 1 хороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав х/төв 

 


 Чиглэлийн №: - Ч50
Чиглэлийн нэр: БММЗ-Улаанхуаран 

 


Чиглэлийн №: - Ч51
Чиглэлийн нэр: 3,4-р хороолол-МУИС-Дүнжингарав х/төв 

 


 Чиглэлийн №: - Ч52
Чиглэлийн нэр: Ривэр гарден-Баянмонгол хороолол-Цэцэг төв-3,4-р хороолол 

 


 Чиглэлийн №: - Ч53
Чиглэлийн нэр: Яармаг-МУБИС 

 


 Чиглэлийн №: - Ч54
Чиглэлийн нэр: Яармаг-10-хороолол-3.4-р хороолол-Зурагт 

 


 Чиглэлийн №: - Ч55
Чиглэлийн нэр: Зайсан-Дэнжийн 1000-ЗГАБ-Согоотын гудамж 

 

 


 Чиглэлийн №: - Ч56
Чиглэлийн нэр: Цагаан даваа-Гандан-Вокзал 


Чиглэлийн №: - T2
Чиглэлийн нэр: ХМК-Офицеруудын ордон

 


Чиглэлийн №: - T3
Чиглэлийн нэр: 3,4-р хороолол-БММЗ


 Чиглэлийн №: - T4
Чиглэлийн нэр: Ботаник -Вокзал



 Чиглэлийн №: - T5
Чиглэлийн нэр: 3,4-р хороолол-Офицеруудын ордон 


Чиглэлийн №: - ХО1
Чиглэлийн нэр: Бага баян-Санзай-7 буудал-Тэнгис кино театр



 Чиглэлийн №: - ХО2
Чиглэлийн нэр: Шаргаморьт - Халдвартын эмнэлэг


 Чиглэлийн №: - ХО3
Чиглэлийн нэр: Городок-Налайх

  


 Чиглэлийн №: - ХО4
Чиглэлийн нэр: Тэрэлж- Налайх

  


Чиглэлийн №: - ХО5
Чиглэлийн нэр: Налайх-Зүүн 4 зам-Дүнжингарав худалдааны төв

  


 Чиглэлийн №: - ХО6
Чиглэлийн нэр: Өлзийт-120 мянгат

 


Чиглэлийн №: - ХО7
Чиглэлийн нэр: Туул тосгон-Био-120 мянгат

  


 Чиглэлийн №: - ХО8
Чиглэлийн нэр: Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг

 


 Чиглэлийн №: - ХО9
Чиглэлийн нэр: Био комбинат-Сонсголон - 5 шар

 


 Чиглэлийн №: - ХО10
Чиглэлийн нэр: Эмээлт /хурган/ - Хархорин зах

  


 Чиглэлийн №: - ХО11
Чиглэлийн нэр: Хонхор - Чулуун овоо - Дүнжингарав х/төв

  


 Чиглэлийн №: - ХО12
Чиглэлийн нэр: Мал бордох - 5 шар - Саппоро

  


 Чиглэлийн №: - ХО13
Чиглэлийн нэр: Баруун түрүү - 10-р хороолол 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш