08:30 цагт: Залуучуудын Иргэний нийгмийн анхдугаар чуулган Улаанбаатар чуулгын байранд болно. Нийгмийн сайн сайхан, хандлагыг өөрчлөхийн төлөө ажилладаг залуучуудын байгууллагуудын 300 гаруй залуучууд оролцох гэж байна. Утас: 99864050, 99017561, 99165447
08:30 цагт: ЭМСЯ-ны Б зааланд “Архинд донтох эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх” сэдэвт сургалтыг нийслэлийн өрхийн болон хороодын нийгмийн ажилтан болон өрхийн эмнэлгийн 100 гаруй эмч нарын дунд НЭМХ-ээс зохион явуулна. Сургалтаар Монгол улс дахь архины хэрэглээ, хөнөөлийг бууруулах стратеги, Архидалт гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан болох нь, гэмт хэргийн байдал, Архины хэрэглээг бууруулах чиглэлээр хэрэгжсэн АНУ-ын төсөл хөтөлбөрийн туршлагаас танилцуулна.
09:00 цагт: ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд Пробиотекийг ашиглах шинжлэх ухааны үндэслэл сэдэвт хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно. Тайвань, сингапур, японы эрдэмтэд сүүн хүчлийн бактерийн ач тусын талаар хэлэлцэнэ.
11:40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын элчин сайд ИЖБ-ээ өргөн барина. 14:00 цагт Катар Улсын Батлан хамгаалахын сайд бараалхана.
12:00 цагт: Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл ажил эхэлнэ.
12:30 цагт: ЭМСЯ-ны харьяа Биеийн тамирын Хөгжлийн төвийн А зааланд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Багийн спортыг дэмжих талаар гаргасан зарлигийг ЭМСЯ болон багийн спортын төрлийн холбоодод гардуулах арга хэмжээ болно. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба нар оролцоно.
14:30 цагт: Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Катар Улсын Батлан хамгаалахын сайдыг Төрийн ордонд хүлээн авч уулзана.
17:45 цагт: Өнгөрсөн амралтын өдрүүдэд Гонконгт явагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн амжилттай оролцсон Монголын баг тамирчид эх орондоо ирнэ.