Rio Tinto, канадын Ivanhoe Mines компаниуд Оюу толгойн алт, зэсийн орд газрыг эзэмших тухай хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын засгийн газартай дахин хэлэлцэхээс татгалзлаа гэж компаниудын хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна. Монгол улсын засгийн газар болон Rio Tinto, Ivanhoe Mines компаниудын 2009 оны 10-р сард гарын үсэг зурсан 30 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын гэрээнд Оюу толгойн 66%-ийг Ivanhoe Mines компани 34%-ийг монголын Эрдэнэс MGL улсын комданиуд эзэмшинэ гэж заасан билээ. 2011 оны 9-р сарын сүүлээр Оюу толгойг эзэмших төслийн өөрийн хувиа 34-өөс 50 хүртэл хувь өсгөнө гэсэн мэдэгдлийг Монгол улсын засгийн газар Rio Tinto, канадын Ivanhoe Mines компаниудын хувьцаа эзэмшигчидэд хүргэсэн байна. Rio Tinto компани канадын Ivanhoe Mines компани дахь хувиа хамгийн их 49% хүртэл өсгөсөн байна. “Хөрөнгө оруулалтын хэлэлцээний нөхцлийг өөрчилөхөд бэлэн бус байна гэж” засгийн газарт явуулсан захидалдаа Rio Tinto, Ivanhoe Mines компаниуд мэдэгджээ. Оюу толгой алт зэсийн орд газрын аж үйлдвэрийн ашиглалтыг 2013 оны эхний хагаст эхлэхээр төлөвлөөд байгаа юм. Оюу толгойн нийт хөрөнгө оруулалт 6,5 тэрбум доллар юм. Оюу толгойг эзэмших хугацаа 27 жил гэж үнэлэгдэж байгаа юм. Энэ хугацаанд тус компани 11,5 тонн зэс, 13,1 унц алт гараж авна гэж тооцож байгаа юм. Ivanhoe Mines компани Монгол, Казахстан, Австрали улсуудад өнгөт болон үнэт металлын орд газрыг эзэмшиж байгаа юм. Rio Tinto компани нь Их Британи улсад байрладаг дэлхийн томоохон уулын баяжуулах компани юм. Бүх тив дэлхийн орд газруудад ашигт малтмалын олборлолт хийж байгаа компани юм.