Жил бүр уламжлал болон зохиогддог Эрчим хүчний салбарын хяналтын ажилтнуудын ээлжит VII зөвлөлгөөн Ховд аймгийн “Дөргөний УЦС”-д боллоо. ЭХЯ, МХЕГ болон “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн “Дөргөний УЦС” ХХК -тай хамтран зохион байгуулсан энэ зөвлөлгөөнд Эрчим хүчний яамны Хяналт-шинэжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л.Батсайхан, ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч П.Даваадорж, мэргэжилтэн, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Х.Бекболат, Төрийн захиргааны удирдлагын газрын орогч дарга Д.Баянжаргал, “Дэд бүтэц-эрчим хүч” төсөл хэрэгжүүлэгч нэгжийн Техник хяналтын албаны дарга Б.Чулуунбаатар, Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиалагч, техник хяналтын хэлтсийн дарга Э.Энхтайван, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхсайхан, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн дэд захирал Г.Ганболд нар оролцож, үг хэлж, нийтдээ 12 тавьж илтгэл хэлэлцүүлсэн байна.
Зөвлөгөөнд оролцсон салбарын зарим үйлдвэр компаниудын гүйцэтгэх захирлууд болон оролцогч 30 байгууллагын 62 инженер техникийн ажилтнууд санал бодлоо нэгтгэн Зөвлөмж гаргаж салбарын үйлдвэр компаниудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрчим хүчний салбарын хяналтын ажилтнуудын дараагийн 2016 оны ээлжит зөвлөлгөөнийг Дархан-Уул аймагт “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК зохион байгуулахаар шийдвэрлэж шилжин явах цомыг гардуулж өглөө.