logo
Ялалтын 70 жилийн ойг энэ сарын 28-нд Улаанбаатар хотод тэмдэглэнэ

Ялалтын 70 жилийн ойг энэ сарын 28-нд Улаанбаатар хотод тэмдэглэнэ

2015/08/26

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүх 70 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ойн арга хэмжээг бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг Батлан хамгаалахын сайдаар ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсгээс түүхэн ялалтын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна. Ойн хүрээнд Сүхбаатар аймагт энэ сарын 19, Дорноговь аймагт энэ сарын 21-нд  ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн бол  Улаанбаатар хотод  энэ сарын 28-нд ялалтын баярт зориулсан арга хэмжээ үргэлжилих юм.

1945 ОНЫ ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТЫН ОЙГ УЛААНБААТАР ХОТОД ТЭМДЭГЛЭХ ХӨТӨЛБӨР

Ялалтын ойг тохиолдуулан хөшөө дурсгалын цогцолборт цэцэг өргөх

11:00-12:00 цагт, Зөвлөлтийн дайчдын хөшөө, Г.К. Жуков, Л.Дандар. Ж. Лхагвасүрэнгийн хөшөөнд ойн ажиллагаанд оролцогч байгууллагууд

Баярын хурал, хүндэтгэлийн концерт

14:-17:00 цагт Нийслэлийн Соёлын төв өргөөнд

Ойд зориулсан үзэсгэлэн

14:00-17:00 цагт Нийслэлийн Соёлын төв өргөөнд

Үдшийн цэнгүүн

21:00-22:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд

Ёслолын буудлага

22:00-22:10 цагт Их эзэн Чингис хааны талбайн урд цэцэрлэгт хүрээлэн

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш