Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар дулаахан байна.
2015 оны наймдугаар сарын 28-ны 09 цагаас 21 цаг хүртэл:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулсаар салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 20-25 хэм, Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-27 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 25-27 хэм дулаан байна.
2015 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд нутгийн зүүн хэсгээр, 30-наас есдүгээр сарын 1-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 29-нд говь талын нутгаар, 31, 9 дүгээр сарын 1-нд зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.