09:00 цагт: Улаанбаатар хотноо Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит 20 дугаар хурал болон хоёр жил тутмын Бага хурал "Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр Туушин зочид буудлын "Соёмбо” танхимд үргэлжилнэ. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нар урилгаар оролцож, үг хэлнэ. Утас: 99048344, 88110311
10:00 цагт: Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ нь ЕБС-д боловсрол эзэмшиж чадаагүй, танхимын сургалтаар сурч боловсрох боломжгүй, сургууль завсардсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусыг дэмжих, цахим боловсролыг бүх нийтэд эзэмшүүлэх зорилго бүхий “Компьютерийн хэрэглээ”-ний анхан шатны сургалтанд хамрагдсан Хан-Уул дүүргийн харьяа 13-18 насны 15 хүүхдэд сертификат гардуулах үйл ажиллагаа Мэдээллийн технологийн үндэсний паркт болно. Утас: 88068259
10:00 цагт: ЭХЯ-д Багануурт баригдах 700 МВт-ын цахилгаан станцын цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг "Багануур Пауэр" ХХК-тай байгуулах ёслол болно. Утас: 99773800, 88008516
10:00 цагт: "Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах боломж нөхцөл" Олон Улсын семинар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, Судалгаа, Мэдээллийн Үндэсний төвийн сургалтын зааланд болно. Утас: 99929321, 99236181
11.00 цагт: Улаанбаатар хотын цагдаагийн газрын хурлын танхимд Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга нар Замын цагдаагийн алба хаагчидтай уулзалт хийж ажлын чиглэл өгнө.
11:00 цагт: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулах "Хүний төлөө зөв тус" сарын аяны нээлт Тусгаар тогтнолын талбайд болно. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь суурин төлөөлөгч Су Нюунт-У болон бусад албаны хүмүүс оролцоно. Утас: 99070909, 91887887
11:00 цагт: Нийтийн тээврийг шинэ системд шилжүүлэх "Цахим карт"-ны үйлчилгээгээр үйлчилж байгаа үйлчилгээний байдал, хэрэглэгчийн санал хүсэлт, эрхийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд болно.
11:30 цагт: Монгол-Солонгосын засгийн газрын хоорондын багш солилцооны хөтөлбөрийн 4 дэхь жилийн нээлт болох гэж байгаатай холбогдуулан БСШУ-ны сайд Л.Гантөмөр тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн орнуудын Боловсролын төв /APICEU / Чон У Так-д шагнал гардуулна. Утас: 99058414
12:00 цагт: "Буянт-Ухаа 2" хорооллын захиалга эхлэх гэж байгаат талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна. "Буянт-Ухаа 2" хорооллын үнэ, журам, өрөөний зохион байгуулалт, захиалгын талаар Төрийн орон сууцны корпорацийн хурлын танхимд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 89093049
12:00 цагт: Сурагчдын дүрэмт хувцасны бодит үнийн талаар мэдээллийг иргэдэд хүргэх тухай хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд болно.
12:00 цагт: Энэ долоо хоногоос зүүн аймгуудад ашигт малтмалын лиценз олгож эхлэхтэй зэрэгцээд газрын тосны Петро Чайна Дачин Тамсаг компанийн үйл ажиллагаа өргөжиж, Дэлхийд ганцхан хялганат хээр Мэнэнгийн талыг эвдэн сүйтгэж байгаатай холбогдуулан тус нутгийг хамгаалж улмаар Монгол улсын хуулийн дагуу улсын тусгай хамгаалалттай газар нутагт оруулах, цаашлаад дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж байгаа тухай болон Халх голын орчмын бусад асуудлаар “Мэнэнгийн талаа хамгаалья” ТББ, Дорнод аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын холбоо, Дорнод аймгийн оюутан залуучуудын нэгдсэн холбоо Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
12:30 цагт: Монгол түмний их аварга, Хөдөлмөрийн баатар Д.Цэрэнтогтох нас барсантай холбогдуулан Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, “Их Монголын хүчтэн” дэвжээнээс "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.