logo
Монгол Улсын Ерөнхийлөгч “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр хичээл заана

Монгол Улсын Ерөнхийлөгч “Санаа зөв бол заяа зөв” сэдвээр хичээл заана

2015/09/01

Өнөөдөр 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхэлж байна. Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕБС-ийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоод байгаа. Тэрбээр энэ жил эх орон даяар эхний хичээлийг "Санаа зөв бол заяа зөв” гэсэн сэдвээр заана.

Ерөнхийлөгч  өмнө нь 2009 оны есдүгээр сарын 1-нд “Дэлхийн дулаарал-Монгол орон”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор”, 2012 онд “Хүн болох багаасаа”, 2013 онд “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо”, 2014 онд "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө” гэсэн сэдвээр хичээл зааж байсан билээ. 

Хичээлийг МҮОНТ-ээр болон MNB.mn цахим хуудсаар 2015 оны есдүгээр сарын 01-ний өдрийн 11.00 цагаас шууд дамжуулна. Давталтыг 13:30 цагт хүлээн авах боломжтой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш