logo
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөл хуралдлаа

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөл хуралдлаа

2015/09/02

Ирэх 2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөл өнөөдөр (есдүгээр сарын 2) найм дахь удаагаа хуралдлаа. Энэ удаагийн хурлаар АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын хөтөлбөр, уулзалтыг зохион байгуулахад гадаадаас үзүүлэх зээл тусламж, уулзалтын ерөнхий төсөв гэсэн гурван үндсэн асуудал хэлэлцлээ.

Уулзалт ирэх 2016 оны долоодугаар сарын 15, 16-нд Улаанбаатар хотноо болно. Хоёр өдөр үргэлжлэх уулзалтын арга хэмжээний хүрээнд нээлтийн болон салбар хуралдаан, хаалттай хуралдаанууд болох бөгөөд АСЕМ-ийн 20 жилийн ойг тэмдэглэх ёслолын үйл ажиллагаа, урлаг соёлын тоглолт, хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг олон үйл явдал өрнөнө.

Хэлэлцсэн асуудлуудыг дахин нягталж боловсруулан ойрын хугацаанд Үндэсний Зөвлөлөөр дахин хэлэлцүүлэхийг Үндэсний Зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох хүмүүст үүрэг болгов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш