Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 3. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 20. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, 1 цагаан мэнгэтэй, хар морь өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Мэргэжлийн хүрээнд өөрийн авьяас чадвараа гаргахад таатай өдөр бөгөөд хувийн амьдралдаа амжилт гаргах бүтээлч эрчим хүчийг нээх өдөр. Одод ямар нэгэн шалтгааны улмаас хойш тавьсан бүх ажлаа дуусгахыг зөвлөж байна. Өнөөдөр та урьд нь авах боломжгүй байсан зүйлээ хялбархнаар хүртэх болно. Эрэгтэй энэ ордныхон сонирхолтой хүнтэй учрах болно. Магадгүй урьд нь учирч байсан хүнтэйгээ тасарсан харьцаагаа сэргээж болно. Эмэгтэй энэ ордныхон удирдлагадаа гаргах санал нь амжилттай болж, аж байдлаа сайжруулах гэр орны ажил бүтээмжтэй болно.
Үхэр (4/20-5/20)
Чухал өдөр. Өнөөдөр зөвхөн тэргүүн зэргийн чухал ажлаа барьж ав, аар саар зүйлээр бүү хөөцөлд. Одоо цаг алдвал ирээдүйд энэ бүхнийг нөхөж чадахгүй байх. Танд хийж амжаагүй асуудлаа дуусгах боломж гарч ирэх бөгөөд таны бүтээлч чадвар дээд цэгтээ хүрсэн байгаа тул энэ боломжийг бүү алдаарай. Гэр бүл болох, хайртай хүнтэйгээ болзоход энэ өдөр нэн тааламжтай. Ганц бие энэ ордныхон шинэ хүмүүстэй танилцаж, тэдний дундаас ирээдүйн амрагаа олох бололтой.
Хамтатгах (5/21-6/21)
Өглөөнөөс эхлээд үл ойлголцол ба санал зөрөлдөөн болж магадгүй. Ойрын хүнтэйгээ холбоотой муу мэдээ сонсох эсвэл мэргэжлийн ажлын хүрээнд азгүйтэлтэй тулгарч магадгүй. Хүнд хэцүү байж болох гэж битгий харамс. Цаг хугацааны дараа асуудал шийдэгдэж та алдсан баяр баясгалан ба тэнцвэрээ олно. Өнөөдөр их эрч хүчтэй байх тул эрсдэлийг төвөггүйхэн даван туулах болно.
Мэлхий (6/22-7/22)
Уран бүтээл, урлагийн салбарт ажилладаг энэ ордныхонд маш сайн өдөр байх болно. Сэтгэлийн тогтвортой байдал, тайвшрал, харилцан ойлголцол нь энэ өдрийн гол уриа юм. Од гаригсын байрлалаар эмэгтэй энэ ордныхон авъяас чадвар, гоо үзэсгэлэнгээр гэрэлтэж, шинэ авъяас чадвар, боломж бололцоогоо нээх боломж маш өндөр байна. Эрэгтэй энэ ордныхны замд бага зэргийн саад бэрхшээл гарч ирж муу санаатнуудын өдөөн хатгалганд өртөх магадлал ихэснэ. Хэрвээ та, шинэ төсөл төлөвлөгөө чинь амжилт олох найдвар бага байх тул хамаг хүчээ дайчлан ажиллах хэрэггүй.
Арслан (7/23-8/22)
Амьдралын бүх хүрээнд шинийг эхлүүлэхэд таатай өдөр. Өнөөдөр эхлүүлсэн бүх ажил төрөл амжилттай болж өнгөрнө. Толгой эргүүлсэн амжилтууд өөрөө өөрийгөө хуурахад хүргэдэг гэдгийг ямагг санагтун. Санхүүгийн ямар нэгэн нууцыг санаандгүй илрүүлнэ. Орлогын шинэ эх үүсвэр олж магадгүй. Найзуудынхаа үгэнд орж, шинэ үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад та алдахгүй.
Охин (8/23-9/22)
Таагүй өдөр. Энэ өдөр нь идэвхтэй үйл ажиллагаа явуулах, яаралтай шийдвэр гаргах ажлыг хийхэд сайн биш. Санхүүгийн байдал бага зэрэг муудаж болно. Ойрын ирээдүйд ямар нэгэн мөнгө орж ирэхэд найдсаны хэрэггүй. Урьдын ажлаа цэгцэлж ирээдүйн төлөвлөгөөгөө гарга.
Жинлүүр (9/23-10/22)
Жижиг сажиг таагүй асуудал, ядрал бардам зантай тань холбоотой өдөр. Хүчээр идэвхи гаргахад таатай мөн бие эрхтэн хурц байна. Өнөөдөр ажлын ур чадвар маш өндөр байж урд байгаагүйгээр олон зүйлд амжилт гаргана. Магадгүй гэр бүлийн хүндрэл бэрхшээл, овоорсон ажлаа цэгцлэх болно. Эрүүл мэндтэй асуудал гарч ирнэ. Мэдрэлийн өвчинтэй холбоотой байж болзошгүй.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр та янз бүрийн арилжаа наймааг амжилттай явуулж чадна. Эрсдэлтэй арга хэмжээнд хүртэл зоригтой оролцож болно. Үдшийг өөртөө зориул, биеийн дасгал сургуулилт хийн, спортоор хичээллэ. Сайхан зүүд зүүдэлж, тэр нь биелэнэ. Хүнсний ногоо, ногооны газрыг зүүдэлбэл таны хүсэл мөрөөдөл тань тун удахгуй биелэх нигууртай байна.
Нум (11/22-12/21)
Таагүй мэдээ нь таны тав тухыг алдагдуулж магадгүй бөгөөд эргэн тойрон дахь зарим хүмүүстэй харьцах харилцаагаа эргэн харахад хүргэнэ. Урт хугацааны төлөвлөгөөнүүдийг зохиох, өөртөө нэмэлт үүрэг авах хэрэг гарна. Энэ ордны эмэгтэйчүүд бизнесээ эхлэх боломж гарах бөгөөд үүний үр дүнд мөнгө санхүүгийн байр байдал мэдэгдэхүйц дээшилнэ.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр, эцсийн эцэст ажилтай холбоотой бүх асуудлуудаас ангижрах боломж олдох нь тодорхой. Бүх зүйлд шийдэмгий байдлыг гаргах ба хэнд ч итгэж болохгүй. Хэдийгээр төлөвлөснөө хийж гүйцэлдүүлэхэд хангалттай хүнд байвч бүү айж шантар. Хүнд хэцүү мэт санагдах нь өөртөө болон бусдад сэтгэл хангалуун бус мэдрэмжийг дагуулж мэднэ. Харин өөртөө итгэх итгэл болон ажиллаж хөдөлмөрлөх чадварын ачаар өөрийнхөө бодож сансаныг урагш хөдөлгөх боломжийг олж чадна.
Хумх (1/20-2/18)
Эрэгтэйчүүдийг одод нь зочин урихыг эсвэл өөрөө зочлохыг зөвлөж байна. Энэ өдөр энх тайванд, найрамдалд. тасарсан найзын холбоог сэргээхэд илүү тохирох өдөр. Орой нь зөвхөн амрах хэрэгтэй. Эмэгтэйчүүдийг романтик адал явдал хүлээж байна. Өөрийн сэтгэлийн хүчтэй халилыг анзаарахгүй бүү орхи. Таныг хамарсан мэдрэмжинд бүхэлдээ автах хэрэгтэй.
Загас (2/19-3/20)