2015 оны есдүгээр сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн нутгийн ихэнх, Баруун болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуурын хотгор болон Алтайн өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Үдээс хойш бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 20-22 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 17 хэм дулаан, харьцангуй чийг 57 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны есдүгээр сарын 05-наас есдүгээр сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд баруун зүгийн нутгийн баруун хэсэг болон зүүн зүгийн нутгаар, 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст бороо, 6,7-нд шөнөдөө уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, 6-нд баруун зүгийн нутгаар, 7-нд ихэнх нутгаар, 8-нд зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтэнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр хөрсөн дээр цочир хүйтэрнэ.