logo
Тавантолгойн гэрээ шинэчлэгдэх нь эргэлзээтэй

Тавантолгойн гэрээ шинэчлэгдэх нь эргэлзээтэй

2011/10/06
ҮАБЗ-өөс Засгийн газарт Тавантолгойн гэрээг дахин нягталж шинэчлэж оруулж ирэхийг үүрэгдэж   буцаасан. Үнэхээр Тавантолгойг таван оронд хувааж өгөх аюулаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зайлуулсан нь оножээ гэж нэг хэсэг нь үзэж байна. Нөгөө нэг хэсэг нь Солонгос, Японыг хөрөнгө оруулагчаар нэмж, тэдний гомдлыг барагдуулах гэж буцаасан гэж ярьж байна. Энэ мэт олон таамаглалын хариу энэхүү шийдвэрийн алдаа оноог шүүн хэлэлцэх явдал монголчуудын хувьд амин чухал асуудал болоод байна . Тавантолгойн орд дээр Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, парламент алдаа гаргавал ард түмэнд маань олон зуун тэрбум ам.долларын хохирол учирна. Өнөөдөр Тавантолгойн хөрөнгө оруулагч тодорсон байх учиртай. Гэтэл Засгийн газар, ҮАБЗ тэрсэлдсээр суутал олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гаргах арилжих асуудал хойшилсоор. Оюутолгойн гэрээний асуудлыг тойрсон яриа түлхүү явагдаж буй энэ үед Тавантолгойн ажлын хэсэг энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байгааг сонирхлоо. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар “ Тавантолгойн гэрээний асуудлаар Засгийн газар, ҮАБЗ эсрэг байр суурьтай байна. Одоогоор ажлын хэсэг энэ асуудлаар хэд хэдэн удаа хуралдаж байна. Асуудал өөрөө эмзэг учраас хариулт өгөх боломжгүй” гэж байна. Тавантолгойн гэрээний талаар хариулт өгөх хүн ажлын хэсгийнхэнд алга. Бүгд болгоомжилсон байр суурьтай байна. Болгоомжилж ард түмнээсээ нууж байгаад болчимгүй шийдвэр гарах бий.Энэ янзаараа г шинэчлэгдэх эсэх нь эргэлзээтэй гэж эрдэмтэд ярьж байна.
Ц.Баяр www.shuum.mn



АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш