logo
Өнөөдрийн зурхай /2015.09.08/

Өнөөдрийн зурхай /2015.09.08/

2015/09/08

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 8. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын тэргүүн хөх бич сарын шинийн 25. Ангараг гараг. Өглөгт охин одтой, 5 шар мэнгэтэй, улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 8 цаг 16 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Архаг хууч өвчин сэдрэх магадлалтай таагүй өдөр. Худал мэдээлэл, алдаа зэргээс болж ажил дээрх нөхцөл байдал танд хүндээр тусна. Худал хуурмаг зүйлээс болж ажил хэргийн хамтрагчаас салах буюу санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Сэтгэл санаагаар унахгүй байхыг зөвлөж байна. Магадгүй таны төлөвлөгөө тань нурснаар сэтгэл гутралд орж болзошгүй юм. Энэ өдөр аль болох тайван байж биеэ энхрийлүүштэй.


Үхэр (4/20-5/20)

Энэ өдрийн эргэлтүүд таныг бүхэлд нь эзэмдэх болно. Та бүгдэд хэрэгтэй хүн. Ойр дотныхондоо таны зүгээс тавих анхааралд тэд сэтгэл дундуур байх болно. Та ядарч туйлдсанаа мэдэрнэ. Энэ бүхнээс сатаарахыг хүсвэл сонгодог хөгжим, уран зохиолд анхаарлаа хандуул.



Хамтатгах (5/21-6/21)

Зөрчилдөөнтэй байдлыг хүлээн зөвшөөрсөн өдөр. Магадгүй, та зөрүүд, эсрэг байр байдлаа ялан дийлж чадах бололтой. Анхаарал болгоомжтой байх нь шинээр үүсэх таагүй байдлуудаас холдон зайлсхийхэд тусална. Энэ өдөр болж байгаа үйл явдлуудын үр дүн өөрөө өөрийгөө олж мэдэхэд тань тусална. Маргаан зөрчилдөөн таны амьдралын эрх чөлөөний баталгаа болж гарч ирнэ. Өөр өнцгөөс харвал та өөрийн ерөнхий зарчим, тэмүүлэл эрмэлзлийн тухай та өөрөөсөө асууна. Одоо та амьдралаа харж дүгнэ. Энэ хүртэл сурсан зүйл тань ирээдүйд маш чухал хэрэгтэй зүйл байх болно. Өнөөдөр та мэдрэмжтэй байж амьдралд баяр баяслаар дүүрэн, сэтгэл хангалуун байх болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Энэ өдөр таагүй хандлага дагуулж байна. Өөрийнхөө хувийн сул талаа өөгшүүлснээс асуудал үүсч болно. Албан тушаал эсвэл санхүүгийн ашгийг хүлээх хэрэггүй болох нь. Муу санаатнуудын явуулгаас сэргийл. Согтууруулах ундаа махан зүйлс хэрэглэж болохгүй. Арьсны өвчин эсвэл шарх нь муугийн тэмдэг. Хэсэгхэн зуур амарснаар өнгөрсөн өдрүүдэд алдсан эрч хүчээ сэлбэх болно.Санхүүгийн алдагдал гарахаас сэрэмжил. Амрагийн харилцаанаас болж, сэтгэлээр унаж болзошгүй.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр орлогын шинэ ер бусын эх үүсвэртэй болно. Эрсдэлтэй алхам бүү хий. Томоохон зээл бүү ав. Зээл бүү өг. Өрхийн төсөв ба бичиг баримтаа цэгцэл. Энэ ордныхно удирдан зохион байгуулах чадвартай байх ч улс төрөөс зайлсхийх хэрэгтэй. Гялалзсан амжилтаар бусдаас ялгарч, албан тушаал өсөх боломжтой байна. Зарим нь ажлаа зохицуулж амралт зугаалгад явах бололтой. Санхүүгийн бүтэлгүй байдал сарын дундуур засагдаж эрчүүд худалдааны ажлаас ашиг олно.


Охин (8/23-9/22)    

Амар тайван ажлын өдөр. Ажил дээрх төлөвлөсөн арга хэмжээ их биш ч цаашдаа өөрчлөгдөнө. Одоогийн нөхцөл байдлыг ашиглан эхлүүлсэн ажлаа тайван хийж дуусгах хэрэгтэй. Таны хөгжил дэвшилд олон төрлийн нуугдмал санаа нууц сонирхолтой зүйлүүд нөлөөлөх болно. Ялихгүй цуу яриа, далдуур муу хэлэгдэх зүйлд орооцолдохгүй байх хэрэгтэй. Гэр бүл болох, гэр бүлтэй болохоор төлөвлөх, хүүхэдтэй болоход тохиромжтой сайн өдөр. Асуудал бүрийг шийдэхдээ алхам тутамд бодож тооцоолон, ухаантай хандах хэрэгтэй.


Жинлүүр (9/23-10/22)   

Чухал асуудлыг хүлээж авах, шинэ үйл ажиллагаа эхлүүлэхэд таатай өдөр. Магадгүй танд амьдралаа өөрчлөх хүсэл төрнө. Эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгавар болгох болно. Гэхдээ хэт их яаран хөдөлсний хэрэггүй. Таны давтагдашгүй байдал мөн оньсого мэт байдал эсрэг хүйстнээ татах болно. Магадгүй урдын хэзээ ч мартагдаагүй тэр л дурсамж эргэн ирэх болно.


Хилэнц (10/23-11/21)   

Таны шинэ танилууд зарим нэг таагүй үйл явдлыг өдөөн хатгаж болзошгүй. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Ялангуяа гудамж хөндлөн гарахдаа гэрлэн дохиог сайн хар. Машин унахдаа салхи татуулах хурдан давхих хэрэггүй. Ажлын байран дээрх хурц иртэй багаж хэрэгсэл болон ахуйн цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Бэртэл гэмтэл авч болзошгүй хэмээн анхааруулж байна.


Нум (11/22-12/21)    

Худалдан авалт хийх, үл хөдлөх хөрөнгөтэй болоход тохиромжгүй өдөр. Том хэмжээний худалдан авалт хийхийн тулд сайн судалж бэлтгэх болон байж болох бүхий л боломж бололцоог бодож тооцоолох хэрэгтэй. Таны бодож төсөөлж байснаас илүү их зүйл шаардагдах магадлал өндөр байна. Цагийн аясаар өөртөө олон олон зүйлийг бий болгож чадах тул яг одоо хүсэж байгаа зүйлээ авахыг түр хойшуулах нь зүйтэй.
 


Матар (12/22-1/19)   

Төрөл төрөгсөд болон найз нөхөд тань өөрсдийн асуудлуудыг шийдэхэд таныг татан оролцуулах бололтой. Түүнээс гадна, гэр орны ажил хэргүүд болон хүүхдүүдтэй холбоотой асуудлууд үүсэж, их хэмжээний эд материалын зардал чирэгдэл төдийгүй сэтгэл санааны хүч чадлыг гаргахыг шаардана. Яршиг төвөгтэй байдал, хайр халамж гэсээр өдрийг өнгөрөөх бололтой. Өдрийн төгсгөлд та өөрийгөө маш их ядарч сульдсаныг мэдэрч анзаарна. Өөртөө бага зэргийн анхаарал хандуулах хэрэгтэй ба харин ганцаараа удаан хугацаагаар үлдэхгүй байхыг зөвлөж байна.


Хумх (1/20-2/18)   

Хуримтлагдсан асуудлууд нь үдээс өмнөх цагийг авах нь. Эрэгтэйчүүд өөрийн мэдрэмжийн тухай бодох нь ашигтай. Уучлал гуйхыг хичээ. Зөвхөн энэ тохиолдолд амьдралын баяр баясгалан ба сэтгэлийн тэнцвэртэй байдлыг эргүүлж авчирч чадах юм. Эмэгтэйчүүд хувийн шинжтэй олон асуудлуудыг шийдэх хэрэг гарах нь. Анхаарал ба болгоомжтой байхыг одод зөвлөж байна. Амлалт авах дангараг өгөх ба хэрэггүй ярианаас зайлсхий. Учир нь эдгээр зүйлүүд харилцан уурлахад хүргэнэ.


Загас (2/19-3/20)

Нууц зүйлийн талаар олж мэдэх, мэдээлэл солилцоход таатай өдөр. Ямар нэгэн зүйлд холбогдохгүй, ажил хэргээс түр холдох нь илүү дээр байх бөгөөд дуртай зүйлээрээ хичээллэх, дуу хөгжим сонсох, театрт очих, сонгодог ном зохиол унших гэх зэргээр сэтгэл санаагаа дээрдүүлэх зүйлийг эрж хайх хэрэгтэй. Гоё сайхан зүйлтэй харьцсанаар баяр хөөрөөр бялхаж, амьдралыг бүрэн утгаар нь ойлгож мэдрэх болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш