Зураг бүрээ фэйсбүүкт нийтлэх шаардлагатай юу, нийтлэхдээ заавал олон нийтэд ил байх ёстой гэж үү. "Намайг Янхан гэж бичсэн байна", "Миний зургийг өөр зүйлд ашиглаад байна", "Манай эхнэрийн зураг дээр элдэв худал мэдээлэл бичсэн байна", "Намайг залилан хийдэг гэсэн байна" гэх мэт...
....Тийм ээ ийм утгатай гомдол, мэдээлэл өдөр тутам цагдаагийн байгууллагад ирдэг, тэгвэл тэд хаанаас таны зураг болон бусад мэдээллийг тань олж авч байна вэ? Мэдээж таны фэйсбүүк хаягнаас тухайлбал олон нийтэд нээлттэй тавьсан зураг, нийтлэл зэргээс тань мэдээлэл авч таны эсрэг ашигладаг.
Иймд та бүхэн өөрийнхөө талаар ямар нэг зүйл нийтлэхээсээ өмнө заавал үүнийг нийтлэх ёстой эсэхээ бодоод нэг үзээрэй? Фэйсбүүкт хувийн тохиргоо, хамгаалалтаа сайн хийж зөвхөн найзын хүрээлэлд болон өөртөө мэдээллээ нийтлэж байя. Хэрэв та ийм асуудлаар цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай болвол өөрийн оршин суугаа дүүргийн цагдаагийн хэлтэст хандана уу.
Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба