logo
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Зуны Давосын уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Зуны Давосын уулзалтад оролцоно

2015/09/08

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны есдүгээр сарын 9-11-нд БНХАУ-ын Далянь хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Шинэ манлайлагчдын IX ээлжит уулзалт (Зуны Давосын уулзалт)-д оролцохоор өнөөдөр мордоно.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулга уулзалтын “Инноваци ба Япон” сэдэвт Японы дугуй ширээний бизнес уулзалт, “Хятадын эрчим хүчний салбарт гарч буй өөрчлөлтийн төлөв байдлын талаарх удирдагчдын яриа хэлэлцээ” сэдэвт хэлэлцүүлэг, “Азийн эрчим хүчний сонголтууд” сэдэвт хуралдаан зэрэгт тус тус оролцоно.

Мөн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга  Клаус Шваб, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян болон БНГУ-ын Ерөнхий сайд Иракли Гарибашвили нартай хоёр талын уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш