logo
Өнөөдөр Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ

2015/09/08

Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 14:00 цагт эхлэж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ.


Хэлэлцэх асуудлууд:

- Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/;

- Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх;

- Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш