logo
Улаанбаатарт 27 хэм дулаан

Улаанбаатарт 27 хэм дулаан

2015/09/14

2015 оны есдүгээр сарын 14-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд  түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, говь, талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 25-27 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны есдүгээр сарын 15-нөөс есдүгээр сарын 19-ний хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

15-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 16-17-нд зүүн зүгийн нутгаар  бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 15-16-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш