Нийслэлийн Засаг даргын 2015 оны долоодугаар сарын 31-ний өдрийн “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/645 дугаар захирамжийг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2015 оны есдүгээр сарын 11-ний өдөр ХУД-ийн 8-хорооны нутаг дэвсгэрт байрлах автотээврийн шалган нэвтрэх товчоонд “Тарваган тахал өвчний сэжиг илэрсэн үед Гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургуулиар Яармагийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2015 оны 09 сарын 11-ний өдөр Хяналт, шалгалтын ажлын хэсэг автомашины тээшинд тарваганы түүхий мах нуусан байсныг илрүүлсэн цагийн байдал өгч нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтэс удирдлага зохион байгуулалтаар хангаж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эмнэлэг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Гал унтраах, Аврах 30 дугаар анги, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын Цагдаагийн тасаг, “Гүн тэрэм” ХХК, Зооноз ӨСҮТөв, нийт 7 байгууллагын 107 албан хаагч, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, дадлага сургуулийн явцыг шуурхай штабын байранд шууд дамжуулалтын тоног төхөөрөмжөөр дамжуулан амжилттай зохион байгуулж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.