logo
Өнөөдрийн зурхай /2015.09.16/

Өнөөдрийн зурхай /2015.09.16/

2015/09/16

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд  хөхөгчин тахиа сарын шинийн 3. Буд гараг. Тэргүүн дагуул одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 19 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Романтик үйл явдал дүүрэн мөн баяр баясгалантай байх өдөр. Амьдралд юу хамгийн их үнэтэй вэ гэдгийг өөрөөсөө асуу. Таны гэр бүлийн асуудал зарим нэг сонирхолтой хүмүүсээс болж гэнэтийн үйл явдлуудаар дүүрэн байх болно. Хэрэв та хүнд асуудлуудаасаа холдож чадах аваас мартагдашгүй орой хүлээж байна. Таны сэтгэл хөдлөл амьдралын эрч хүч тань ойр дотнынхныг гайхшруулж барахгүй. Бүтээлч байдал болон таны дотоод ертөнцийг баяжуулж өгөх шинэ найз нөхөдтэй болно.


Үхэр (4/20-5/20)

Зөрчилдөөнтэй, хоёрдмол өдөр. Өдрийн эхний хагас мөнгө санхүүгийн холбоотой асуудлуудаар дүүрэн өнгөрөх нь бололтой. Энэ цаг мөчид хамгийн гол чухал гэсэн зүйл дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлж, эд юмсын мөн чанарыг ойлгож мэдэх, бодож санасан бүхнээ бодит байдалд хэрэгжүүлж биелүүлэх нь чухал байх болно. Та өөртөө шинэчлэлийг хийж, аливаа зүйлд эрүүл ухаанаар тунгаах байр сууринаас хандах хэрэгтэй. Энэ бүхний эцсийн дүнд өдрийн хоёрдугаар хагаст эд материаллаг байдлын хувьд агуу их амжилтыг олох бололтой.


Хамтатгах (5/21-6/21)

Болгоомжлох өдөр. Од эрхэс таны ажлын чадварт нөлөөлж магадгүй. Энэ нь таны идэвхигүй байдалтай холбоотой бөгөөд ирээдүйн ажилд тань саад хийж болзошгүй. Ажлынхаа хамтрагчидтай үл ойлгоцох байдал үүсч магадгүй тул эртнээс өөрийн ажлаа төлөвлөөрөй. Өдрийн хагаст шинэ танилтай болоход тааламжтай. Эсрэг хүйсний хүмүүстэй харьцахад тааламжтай. Өөрийн амьдралаа цэгнэн үзэх нь ирээдүйдээ юу хүсэж байгаагаа ойлгоход туслана.


 Мэлхий  (6/22-7/22)   

Тэсвэр тэвчээр, цөхрөлтгүй хөдөлмөр нь өнөөдрийн бүх ажил хэрэгт туслах болно. Та бусдын хардлагыг төрүүлэхүйц ажиллах чадвартай байж, гайхшралыг төрүүлэм ихийг амжуулна. Шинэ ажил хэргийг эхлүүлэхдээ өрсөлдөгчдийг тоолгүй, бодит байдалд тулгарах хүнд асуудлыг шантралгүйгээр даван туулах хэрэгтэй.


Арслан (7/23-8/22)   

Дотоод ертөнцдөө анхаарлаа төвлөрүүлэх өдөр. Та бүхний хувьд амжилтад хүрэхэд маш хүнд хэцүү байх болохыг тооцох хэрэгтэй. Учир нь энэ жилд онцгой их саад бэрхшээл, гэнэтийн том таагүй үйл явдлууд тохиолдох магадлалтай. Бодлогошронгуй, дуугүй байх болно. Таны энэ тайван байдал урт хугацааны харьцаа тогтоох хүмүүсийн анхаарлыг татна. Бусдаас бүү хөндий бай. Сэтгэл санааны энэ байдлаа тэдэнтэй хуваалц.


Охин (8/23-9/22)    

Зөрчилдөөнтэй өдөр. Хэн нэгэн таньд нөлөөлөх магадлалтай тул бусдын үгэнд автах хэрэггүй. Хэрэв хэн нэгний ятгалагад өртвөл хувийн амьдрал болон ажил хэрэгт тань сөргөөр нөлөөлнө. Мөн таны гаргасан ажлын амжилтанд ч сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Үнэнч шударга, ёс суртахуунтай байдал тань өдрийн сөрөг хандлагыг бууруулна. Зүүд таньд марааш өдөр нь биелэх магадлалтай.


Жинлүүр (9/23-10/22)   

Тааламжтай өдөр. Аливаа эргэлзээ тээнэгэлзээг арилгаж, сэтгэлээ ариусган, өөрчлөлт шинэчлэлтийг хийх өдөр. Анхааралтай, арвич хямгач зантай энэ ордныхон үрэлгэн хайхрамжгүй хүн болон хувирах бололтой. Уран зохиол, урлаг, спортын чиглэлээр хичээллэгсэд амжилт ололт арвинтай байхыг од гарагс амлаж байна. Мөн бизнесийн салбарын ихэнх хүмүүс ашиг орлогоо нэмэгдүүлэн, орлогын шинэ эх үүсвэрийг нээх боломжтой болно.


Хилэнц (10/23-11/21)   

Ажлын үйл явц таагүй хандлагатай байна. Гэрээ хэлэлцээр хийх анд нөхөдтэйгээ уулзахад таагүй өдөр. Энэ өдөр шинэ танилтай болох нь тийм ч таатай бус. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлаас хол бай. Эрүүл мэнд гэр бүлийн асуудалдаа анхааралтай байгаарай. Шинэхэн хосууд хайр дурлалд умбаж романтик болзоонууд үргэлжлэх болно.


Нум (11/22-12/21)    

Энэ өдөр нь гэгээрэх, сэхээ орох, зөн билгийн бэлгэ тэмдгээр өнгөрнө. Эрчүүдэд тохиромжгүй өдөр. Магадгүй тэдний төлөвлөгөө, найдлага нь биелэгдэх хувьгүй байж мэднэ. Эмэгтэйчүүд бичиг баримттай анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Ямар нэгэн хэлбэрийн алдаа ба үл ойлголцол гарч мэднэ. Хувийн амьдралд хайрын үл ойлголцол гарч магадгүй.


Матар (12/22-1/19)   

Хэлэлцээр хийх, гэрээнд гарын үсэг зурах, бусадтай харилцах зэрэг ажиллагаанд болгоомжтой хандах өдөр. Эцэг эхдээ анхаарал хандуулж, тэдний эрүүл мэндэд санаа тавих хэрэгтэй. Эмэгтэйчүүдэд шинэ хүнтэй танилцахгүй, албан томилолтоор хол явахгүй байхыг од гарагс сануулж байна. Осолд өртөж гэмтэл бэртэл авах, мөн хууралт, худал амлалтад өртөж алдагдал хүлээх эрсдэл өндөр байна. Ганцаараа байж, бүх зүйлийг эргэцүүлэн тунгааж бодох нь чухал.


Хумх (1/20-2/18)   

Таны замд тулгарч байгаа саад бэрхшээлүүдийг удахгүй давах болно. Урагшаа зоригтой хөдөл. Хол явуулах тусам ажлаа хурдасгахад дөхөм болно. Санаандгүй талаас дэмжлэг ирж магад. Танд жижиг санагдах боловч тусламжаас бүү татгалз. Өөрийн эрүүл мэндийг бас бүү март.


Загас (2/19-3/20)

Хувийн амьдралд ноцтой өөрчлөлтүүд гарч ирэхэд бэлтгэнэ. Шинэ хүнтэй танилцах, эсвэл урьдын хайрттайгаа учрахдаа өөрийн боломжийг бүү алд. Урьдын зорилгоо биелүүлэхийг хичээ. Таныг амжилт хүлээж байгаа нь баараггүй. Магадгүй та маш чухал шийдвэр гаргахад хүрнэ гэвч бодсон зүйлээсээ хурдан ашиг олох нь их эргэлзээтэй байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш