logo
Сайд Л.Пүрэвсүрэн Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Зөвлөлийн ээлжит бус хуралд оролцож байна

Сайд Л.Пүрэвсүрэн Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Зөвлөлийн ээлжит бус хуралд оролцож байна

2015/09/17
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Стокгольм хотод төвтэй Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Зөвлөлийн ээлжит бус 9 дэх Сайд нарын хуралд оролцож, ардчиллыг бүс нутагтаа бэхжүүлэхэд Монгол Улс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон Олон улсын хамтын ажиллагааны сангийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн талаар үг хэлэв. Мөн 2016 онд тус байгууллагыг Монгол Улс даргалахтай холбогдуулан тавих зорилтын талаар гишүүн орнуудын төлөөлөгчидтэй санал солилцов.

Сайд нарын хурлын үеэр сайд Л.Пүрэвсүрэн тус хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летермтэй уулзаж, байгууллагын үйл ажиллагаа, Монгол Улсын оролцоо, даргын хувиар ирэх онд дэвшүүлэх тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцов. Мөн Улаанбаатар хотод Сонгуулийн ажиглагч бэлтгэх сургалтын төв байгуулахад Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнтэй хамтран ажиллах, уг төсөлд ЕАБХАБ, Европын Зөвлөл, АОХН зэрэг байгууллагуудыг оролцуулах боломжийн талаар ярилцав.

Мөн сайд Л.Пүрэвсүрэн Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнг даргалж буй Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Дидье Бургхалтертай уулзав. Уулзалтаар сайд нар Монгол, Швейцарын хамтын ажиллагаа, түүний дотор ШХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөгжлийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн явцын талаар ярилцав. Монгол Улс байнгын төвийг сахих бодлого баримтлахтай холбогдуулан ШХУ-аас туршлага судлах, энэ асуудлаар хамтран ажиллахаар тохиролцов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш