Норвеги, Швед Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Норвеги Улсын Урлаг, архитектор, дизайны музейн удирдлагатай уулзаж, Норвеги болон Нордикийн орнуудад Монгол Улсын тухай томоохон үзэсгэлэн гаргах, Норвегийн алдарт зураач Э.Мункийн үзэсгэлэнг Монголд гаргах асуудлаар санал солилцов.
Мөн Стокгольм дахь Дэлхийн соёлын музейн харъяа Зүүн Азийн музейн захирал Мишел Д Лий тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол, Шведийн соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёлын өвийг харилцан сурталчлах, Шведийн соёлын салбарын дэд бүтэц, нөөц бололцоонд тулгуурлан Швед, Нордикийн орнуудад Монгол Улсыг сурталчилсан соёлын арга хэмжээ, үзэсгэлэн гаргах талаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар тохиров.
Гадаад Хэргийн Яам