logo
Улаанбаатарт 21 хэм дулаан

Улаанбаатарт 21 хэм дулаан

2015/09/18

2015 оны есдүгээр сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийг нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 55 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны есдүгээр сарын 19-нөөс есдүгээр сарын 23-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан  төлөв

19-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 20-21-нд  зарим газраар, 22-нд баруун зүгийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн  хэсэг, зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш