logo
Хорт хавдартай Ш.Оюундалай охинд амьдрах итгэл нэмэгджээ

Хорт хавдартай Ш.Оюундалай охинд амьдрах итгэл нэмэгджээ

2015/09/21

Ясны хорт хавдартай гэх 23-хан настай Ш.Оюундалай охины талаарх нийтлэл мэдээллийг өмнө нь хүргэж байсан.

Өмнөх нийтлэлийг /Үйлдвэрлэлийн ослоор аавыгаа алдсан 4 настайд хүүгийн ээжид амьдрал “бэлэглэе”…, хүмүүсээ

Ш.Оюундалай: Хүүгийнхээ төлөө л амьдармаар байна /бичлэг/ дэлгэрэнгүй үзнэ үү?

4-хэн настай хүүгийнхээ төлөө амьдармаар байна гэж уйлж суугаа энэ бүсгүйд туслах санаачилгыг Монголын сайтын холбооноос эхлүүлж, Монголчууд буухиалан дэмжсээр байна.

Өнгөрсөн 7 хоногоос эхэлсэн сайн үйлсийн аянд нийтдээ 50 гаруй хүн нэгдэж их бага гэлтгүй сэтгэлийн өглөгөө хайрлаж, өнөөдөр Ш.Оюундалай охины дансанд 500 орчим мянган төгрөг цуглажээ.

555555555555555777777777777777777
Хэдхэн хоногийн өмнө өвчиндөө шаналсан ч хөлөө чирээд, хүүгээ дагуулаад, ээждээ хөтлүүлээд ирж байсан охин өнөөдөр аавтайгаа нүүрэнд нь инээмсэглэл, урам зориг орчихсон Хаан банкны хандивын дансны хуулгаа аваад ажил дээр ирлээ.

Ясны хавдартай хэдий ч Солонгост цөмийн энергийн төв эмнэлэгт 90-100 орчим сая төгрөгөөр хагалгаа, эмчилгээ хийлгэх найдвар байгаа учраас Ш.Оюундалай охинд, аав, ээжид нь итгэлийн гэрэл ассан нь энэ.

11840234_997263473628127_2144093630_o
Энэ үеэр охины аав Л.Шинэдэлгэр “Ах нь 4 охинтой. Ш.Оюундалай маань 3 дахь охин нь. Хамгийн бага нь одоо 9 дүгээр анги. Би уул нь жолооч мэргэжилтэй. Автобус нэг компанид 7 жил, Олон овоотын уурхайд 3 жил ажилласан. Одоо ч гэр бүлийнхээ хүнийг дагаад оёдолчин болж байна. Шулуун оёог давгүй хийчихнэ шүү. Олны хүч дэм үнэхээр сайхан юм. Ард түмнийхээ тус дэмээр эрүүл саруул болчихвол тустай юм даа. 4 настай хүүтэй юм чинь хамт байвал их сайн байна. Охин маань анх тэргэнцэртэй Хавдар дээр очиж байлаа шүү дээ. Бид 2-ыг андахгүй яваад оронгуут өнөөх аав охин 2 ирж байна гээд их сайхан сэтгэлээр тэр эмнэлэг тусалсан. Хавдар судлалын Энхтуяа эмч, мөн хими, туяа эмчилгээний хамт олонд маш их баярлалаа гэдгээ илэрхийлье” гэсэн юм.

Гэвч охины эмчилгээний зардал бүрдэх болоогүй байна. 90-100 сая төгрөгтэй болж байж Ш.Оюундалай охин Солонгос улс руу явна. Гэвч сайхан сэтгэлт Монголчууд туслаад эхэлсэн болохоор түүний харцанд амьдрах итгэл нэмэгджээ. Одооноос чадахаараа фэйсбүүк хаягаа идэвхитэй хөтөлж, сэтгэлээрээ туслаж байгаа хүмүүст фэйсбүүкээрээ ч хамаагүй баярласнаа илэрхийлж байх болно гэсээр даруухан инээмсэглэх Ш.Оюундалай охинд чадахаараа тусалцгаая.

Хандивын данс:
ХААН БАНК: 5071272294
ТӨРИЙН БАНК: 103600495728
ХАС БАНК: 5001514906

Хүлээн авагч: Ш.Оюундалай

Дашрамд түүний фэйсбүүк хаяг нь Оюундалай Шинэдэлгэр бөгөөд та бүхэнд охинд амьдрах итгэл хайрлахыг уриалж байна.

Байгууллага, хамт олноороо мөнгөн тусламж, сайн үйлсийн аян өрнүүлэх, хамтран ажиллахыг хүсвэл Монголын сайтын холбооны /88084523/ дугаарын утсанд хандана уу?

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Монголын сайтын холбоо

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш