“Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд 19 мянган байгууллага аж ахуйн нэгж 45 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийж, 33.4 га талбайд шинээр ногоон байгууламж байгуулан 401.2 га талбайн цэвэрлэгээ угаалга хийсэн байна.
Ажлын хэсгүүд тохижилт сайтай 6408 байгууллагад смайл наалт нааж урамшуулан, цэвэрлэгээ муутай 3568 аж ахуйн нэгжид гахай наасан.Эдгээр байгууллагаас эхний ээлжинд шалгарсан нийслэлийн зургаан дүүргийн 600 аж ахуйн нэгжид өнөөдөр батламж гардууллаа.
Батламж гардуулах үеэр Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай “Нийслэлийн Засаг даргын санаачлагаар хийгдсэн энэхүү арга хэмжээ үр дүнгээ өгч 10 гаруй аж ахуйн нэгж нэгдсэнд баяртай байна.Нийслэлийнхээ цэвэр цэмцгэр байдлын төлөө сэтгэл зүтгэл, гаргаж орчноо тохижуулж цэвэрлэгээгээ сайн хийсэн та бүхэндээ баярлалаа. Аж ахуйн нэгжүүдийн удирдлага иргэдийг ажлын байраар хангахаас олон ажиллагсадынхаа амьдралыг авч яваад бид байнга талархаж байдаг. Цаашид ч нийслэлийнхээ хөгжил цэцэглэлтэнд хамтран ажиллаарай” гэсэн юм.
Энэ үеэр нийслэлийн шилдэг тохижилт ногоон байгууламжтай аж ахуйн нэгж шалгаруулах ёслолын арга хэмжээ 2015 оны есдүгээр сарын 25-нд Чингисийн талбайд зохион байгуулагдаж шилдгийн шилдэг 87 аж ахуйн нэгж тодрохоор болсныг зарлалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.