Монгол Улс Ази, номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д гишүүн эдийн засгаар элсэх бэлтгэл ажлын хүрээнд “Ази, номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д гишүүн эдийн засгаар элсэх, үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг 2015 оны есдүгээр сарын 23-ны өдөр Гадаад хэргийн яаманд зохион явуулав. Тус зөвлөгөөнд яам, холбогдох агентлаг болон судалгааны байгууллагын 30 гаруй төлөөлөл оролцов.
Зөвлөгөөнөөр Монгол Улс ба эдийн засгийн интеграци, АПЕК болон тус байгууллагад Монгол Улс гишүүн эдийн засгаар элсэх явц, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай хийх худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэн, харилцан санал солилцов. Ийнхүү харилцан мэдээлэл солилцсоны зэрэгцээ АПЕК-т элсэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий үндэсний багийг байгуулахаар тогтов.