logo
Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын хурал болов

Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын хурал болов

2015/09/24

Энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Комиссын монголын хэсгийг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, унгарын хэсгийг Гадаад хэрэг, худалдааны яамны Аюулгүй байдлын бодлого, олон улсын хамтын ажиллагааны Төрийн нарийн бичгийн дарга Иштван Микола нар тус тус тэргүүлэв.

Уулзалтын үеэр хоёр орны уламжлалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах тухай болоод  худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, байгаль орчин, боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг салбарын талаар санал солилцов. Мөн Унгар Улсын Засгийн газраас олгох 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Сонгино дахь Биокомбинат Төрийн өмчит үйлдвэрийн газрыг иж бүрэн технологийн шинэчлэл хийх яриа, хэлэлцээг эрчимжүүлэхээр талууд тохиролцов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш