Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 12. Сугар гараг. Тооно одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөх луу өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 6 цаг 55 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Амьдралын эрч хүч өндөр байх өдөр. Эрэгтэй энэ ордныхны хувьд эрч хүчний илүүдэл нь сүйтгэл хямралыг дагуулж мэднэ. Биеэ барих чадвар суларч, үг яриа хяналтаас гарч, эргэн тойрны хүмүүстэй маргаан зөрчилд орохыг үгүйсгэхгүй. Өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал халамж тавихыг одод зөвлөж байна. Аливаа биеийн хүчний ачаалал болон цахилгаан хэрэгслээс хол байж эрсдэлтэй, аз туршсан ажил, алхам хийхээс сэрэмжил. Осол гэмтэл авах магадлал маш их байна.
Үхэр (4/20-5/20)
Амьдарлын эрч хүч сайн байна. Холбоо харилцаа тогтооход тохиромжтой өдөр. Ирээдүйд танд тусламж дэмжлэг үзүүлэх ажил хэргийн хэд хэдэн шинэ танилтай болох магадлалтай. Зөвхөн эргэн тойрныхны санаа бодлыг тоож авч хэлэлцэхээс гадна бизнесийн хамтрагчийнхаа ажил хэрэгч чанарт хүндэтгэлтэй хандаж чадсан тохиолдолд та бүрэн дүүрэн амжилтанд хүрнэ. Илүүдэл эрч хүч буурах болно. Танд нөлөө бүхий ивээгч гарах нь. Өөрийн хүсэл мөрөөдлөө дагаж амжилттай ирээдүйг авчир.
Хамтатгах (5/21-6/21)
Ачаалалтай, хоёрдмол өдөр. Магадгүй ямар нэгэн гэнэтийн мэдээнээс болоод өөрийн үйлдлээ ахин нэг хянаж харах эсвэл ажлынхаа чиг үүргийг өөрчлөх болно. Хэн нэгэнтэй зөрчилдөөн үүсэхээс болгоомжлох хэрэгтэй. Таныг хэл амны муу энерги дагаад байгааг анзаарч, аль болох бусадтай эелдгээр харьцаж байхыг сануулж байна. Түүнээс гадна шинэ гэрээ хэлэлцээрт ашиг олно.
Мэлхий (6/22-7/22)
Зөрчилдөөнтэй өдөр. Өөрчлөлт, шинэчлэлт, адал явдал, аялал жуулчлал тохиож мэднэ. Шинээр гэрээ хэлэлцээр байгуулах, ажил хэргийн уулзалт хийх, төр захиргааны байгууллагад хандахад сайн өдөр. Хүсэж байсан газар, оронд албан томилолтоор явж магадгүй. Энэ нь таны санхүүгийн байдлыг сайжруулахад түлхэц болно. Орой тийш гэр бүлийн ахмад хүний эрүүл мэнд таныг сандаргаж мэднэ. Мөн урьдчилан төлөвлөөгүй зардал гарч болзошгүй байна.
Арслан (7/23-8/22)
Өнөөдрийн нөхцөл байдал, уулзалт яриа таны мартахыг хүсдэг, өнгөрснийг санагдуулна. Урлагийнхан шалгаруулалт, тэмцээнд амжилт олно. Анхаарал татсан ажилдаа төвлөр. Хувь заяаны бэлэглэсэн бүхнийг хайрла. Ажил төрөл танаас анхаарлаа илүү ихээр төвлөрүүлэх, зохион байгуулалттай ажиллахыг шаардах болно. Том хэмжээний зардал гаргахгүй байхыг од эрхэс зөвлөж байна.
Охин (8/23-9/22)
Магадгүй байдлын таагүй эргүүлгэ, буруу санаатны үйл ажиллагаа нь эрэгтэйчүүд одоо байгаа байдлыг үндсээр нь өөрчилж мэднэ. Ажилдаа идэвх гаргах, зорилгодоо хүрэх, албан тушаал ахихын тулд зүтгэл гаргахад таагүй өдөр. Эмэгтэйчүүд хувьд урвагчаас сэргийлэх хэрэгтэйгээс гадна мөн хувийн амьдралд ижил байна. Шинэ танилтай болох, хамтрагчтайгаа уулзах нь харамсал, урам хугарлыг авчирна.
Жинлүүр (9/23-10/22)
Шүүмжлэлтэй өдөр. Магадгүй сэтгэл санаа тогтворгүй, уур бухимдалтай байна. Биеийн хүчний ажил хийсний хэрэггүй. Хэрүүл маргаан хов живээс хол байхыг зөвлөж байна. Бусадтай харьцахдаа хэл яриандаа анхаарч үгээ цэгнэх хэрэгтэй. Санаандгүй хэлсэн ганц үгнээс хэзээ ч уучлахгүйгээр хэн нэгнийг гомдоохгүй байхыг сануулж байна. Үр хүүхдүүдтэйгээ амарч, өөрийн дуртай зүйлээ хийж амрахыг зөвлөж байна.
Хилэнц (10/23-11/21)
Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсэх магадлалтай. Хүч тамир барагдсан мэт сэтгэгдэл төрөх байх. Бэртэл гэмтэл авах эсвэл хоолны хордлого болох, архаг өвчин сэдрэх магадлалтай. Ажлын хэт их ачаалал, мэдрэлийн ядаргаанаас болж, уурлаж бухимдах энүүхэнд. Хөндлөнгийн хүмүүс тантай ширүүн дориун харьцаж, ёстой дайран дээр давс нэмэх шиг л болно. Харанхуй газраар ганцаар бүү яваарай.
Нум (11/22-12/21)
Шүүмжлэлтэй өдөр. Таны зам дээр байх саад тотгор, бэрхшээл түвэгтэй байдлуудыг харгалзан гадаад амар тайван байдлаа хадгалахыг хичээгээрэй. Энэ тохиолдолд ажил хэргийн болон хувийн амьдрал дахь олон төрлийн асуудлуудыг амжилттай шийдэх боломж гарна. Үүний үр дүнд амьдралын сайхныг бүрэн утгаар нь мэдэрч, өөртеө болон хайртай хүмүүстээ олон сайн сайхныг улам ихээр бий болгох хүсэл эрмэлзлээр дүүрэн урам зоригтой ажиллаж хөделмөрлөх болно.
Матар (12/22-1/19)
Өөрийн төлөвлөгөө болон дадсан сурсан арга барил, заншлаа нилээн өөрчлөх шаардлага гарч ирэх бололтой. Анхаарал болгоомжтой байж, гаргаж байгаа үйлдэл, зан харьцаагаа хянаж чадваас та бүхнийг зохицуулж чадна. Жижиг зүйлийг ч гэсэн анхаарахгүй өнгөрөөхгүйгээр дахин сайтар нягтлан бодсоны үндсэн дээр эцсийн шийдвэрийг гаргах хэрэгтэй. Осолд өртөж гамтэл бэртэл авах магадлал өндөр байх тул жолооны ард суухдаа анхаарал болгоомжтой байхыг од гарагс сануулж байна.
Хумх (1/20-2/18)
Хүнтэй гэнэт танилцах эсвэл сэргэсэн холбоо санхүүгийн амжилт гаргахад тус болно. Урьд хийж байсан төсөлдөө ажиллах, ажлаа сэрээхийг зөвлөж байна. Та түүнээс багагүй ашиг олно. Ямар ч тохиолдолд өөдрөг санаа ба санаачлагатай байдлаа бүү алд. Эдгээр нь таны ажилд гарах хэцүү саадуудыг давж туулахад хэрэг болно. Бусдын зөвлөгөөг бүү дага. Энэ нь зөвхөн хор болно. Өөрийн зөн билигтээ найд.
Загас (2/19-3/20)
Идэвхигүй, назгайрсан өдөр. Тиймээс ажиллах хурд, эрч хүчийг нэмэгдүүлж, бичиг цаас баримт материалыг эмхэлж цэгцлээрэй. Чөлөөтэй байж тайвшран, нам гүм чив чимээгүй орчинд амгалан тайван амьдралаар амьдарч, түүний жижигхэн ч гэсэн баяр баясгалан жаргалыг үнэлж эдлээрэй. Хувийн амьдралд бүрэн дүүрэн яруу дуурсгалт байдал ноёлох ба удахгүй болох хувь заяаны огцом эргэлтэнд бүх талаараа бэлэн байхыг од гаригсын зүгээс сануулж байна.