logo
Германы Тээврийн сайд “Фольксваген”-ийг буруутгав

Германы Тээврийн сайд “Фольксваген”-ийг буруутгав

2015/09/28

Германы автомашин үйлдвэрлэгч “Фольксваген” групп АНУ болон Европд борлуулдаг дизель хөдөлгүүрт автомашиныхаа хий ялгаруулах түвшинг нууцалсан болох нь илэрсэн талаар Германы Тээврийн сайд Александр Добринт  Германы засгийн газарт мэдэгдсэн байна.

Одоогоор Германы тээврийн яам тус группын хий ялгаруулах үзүүлэлтэд муу дүн үзүүлсэн автомашины тоо Европд хичнээн байгааг тодруулахаар төлөвлөж байгаа аж. Мөн Германы “Авто Бильд” сэтгүүл пүрэв гарагийн дугаартаа Германы нэгэн төрийн бус байгууллага “Бэ-Эм-Вэ”–гийн “Икс-3”, “Икс-драйв” загварын автомашинд хий ялгаруулалт ямар түвшинд байгаад шалгалт хийхэд Европд тогтоосон түвшингээс 11 дахин их гарсан тухай мэдээлжээ.

Гэхдээ тус нийтлэлд “Бэ-Эм-Вэ”–гийн “Икс-3”, “Икс-драйв” загварын автомашинд хий ялгаруулах түвшинг буруу заадаг программ хангамж суурилуулсан эсэх талаар дурьдаагүй юм байна. Үүссэн энэ нөхцөл байдалтай холбогдуулан Германы тээврийн яам “Фольксваген” гэлтгүй бусад автомашин үйлдвэрлэгч компаниуд хий ялгаруулах тогтоосон түвшинг баримтлаж байгаа эсэхийг шалгаж үзэхээр болжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш