logo
Соёлын аялал жуулчлалын долоо хоног болж өнгөрлөө

Соёлын аялал жуулчлалын долоо хоног болж өнгөрлөө

2015/10/01

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын урчуудын эвлэл, Профайл агентлаг хамтран “УБ Арт Фэйр” арга хэмжээгесдүгээр сарын 25-30-ны хооронд зохион байгууллаа. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Урлагийн нийслэл Улаанбаатар” уриан дор соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилготой явагдсан уг арга хэмжээнд 13 галерэй, 2 урлан оролцож, шилдэг бүтээлүүдээ дэлгэн тавилаа.

Хүүхэд, залуучуудад гоо зүйн боловсрол олгох зорилгоор ерөнхий боловсролын 35 сургуульд дүрслэх урлагийн сургуулийн багш, оюутнууд өдөрлөг зохион байгуулж, мэргэжлийн танилцуулга хийлээ. Мөн Монголын урчуудын эвлэлийн хорооны арт галерей, Монголын уран зургийн галерей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей гэсэн гурван газарт мэргэжлийн уран бүтээлчид “Уран зургийн орчин үеийн чиг хандлага” “Дүрслэх урлаг ба кино” зэрэг сонирхолтой сэдвүүдээр лекц тавилаа.
Олон нийтэд зориулан Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайд “Урчуудын өдөр”-ийг өргөн хүрээнд зохион байгууллаа.

Автобусны буудлуудад Монгол уран бүтээлчдийн олон улсын шагналт дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд тавигдлаа. Жил бүрийн есдүгээр сарын 25-30-ны хооронд зохиогдох уг арга хэмжээ нь хотын соёлыг дэлгэрүүлэх, иргэдэд гоо зүйн боловсрол олгох, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах зэрэг олон талын ач холбогдолтой юм. гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш