logo
Улаанбаатарт 14 хэм дулаан

Улаанбаатарт 14 хэм дулаан

2015/10/02
2015 оны аравдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зүүн зүгийн нутгаар секундэд  түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:   Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд  7-12 метр. 12-14 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
2 хэм дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

2015 оны аравдугаар сарын 03-ноос аравдугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш