“Миний хувьд хамгийн чухал нь хөгжим, тэгээд хоол унд, дараа нь бүсгүйчүүд. Яг л ийм дараалалтай байдаг” хэмээн өгүүлсэн нэгэн алдарт дуучин хэн болохыг уншигч та бүхэн бараг мэдэж байгаа буй заа. Дэлхийд гайхагдсан их амжилтад хүрч чадсан хэдий ч тэрээр өөрийн дотоод үзэл бодолдоо үнэнч үлдсэн нэгэн юм. Грекийн хамгийн алдартай дуучин, уянгын дууны хаан хэмээн өргөмжлөгдсөн Демис Руссосд хайр дурлалын тухай гайхамшигтай романтик дуунуудаа дуулсаар байгаа.
Демис Руссос 1946 оны зургаадугаар сарын 15-нд Египетийн Александра хотод эгэл хөгжимчний гэр бүлд төржээ. 1950-иад онд түүний гэр бүл Грек улсад цагаачлан очсоноор түүний амьдрал энэхүү гайхамшигт оронтой салшгүй холбогдсон гэдэг.
Хэдийгээр түүний эцэг, эх нь мэргэжлийн хөгжимчид байсан хэдий ч Демис хөгжмийн боловсрол гэхээр шальтай зүйлд суралцаагүй аж. Тэр хөгжмийн дунд сургуульд гитар, труба, контрабас, орган тоглож л сурсан гэдэг. 15-тайдаа өсвөр насны хүү гэр бүлдээ тус нэмэр болох үүднээс ресторан, зочид буудлуудад барууны хит дуунуудыг жааз хөгжмөөр тоглон мөнгө олдог байжээ. Гэвч тэрээр гэр бүлийн уламжлалаа даган хөгжимчний амьдралаар замнасангүй, харин дуучин болжээ.
Түүний анхны сингл – “We Shall Dance”(1971) нь Европын хит парадад дээгүүр байр эзэлсэн аж. Демис Руссос 1971 оны сүүлээр «On The Greek Side Of My Mind» хэмээх анхны бие даасан цомгоо гаргажээ. Харин 1975 онд «Forever And Ever», «My Only Fascination» , «Souvenirs» хэмээх түүний гурван пянз нь шилдэг цомгуудын жагсаалтад тэргүүлэх байр эзэлж байлаа.
Түүний «Goodbye my love, goodbye», «Forever and ever», «From Souvenirs to Souvenirs», «My only Fascination» гэх мэт олон сайхан хит дуунуудыг өдгөө ч хүмүүс зүрх сэтгэлээ хөглөн, шимтэн сонсдог билээ.