logo
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид түр зогсолт хийжээ

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид түр зогсолт хийжээ

2015/10/07

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа зарим аж ахуйн нэгжүүд өнөөдөр өглөөнөөс эхлэн түр зогсолт хийсэн байна.    Тэд түр зогсох болсон шалтгаанаа  техник,  сэлбэг хэрэгслэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг  өгөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа юм байна. Тиймээс санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

Одоогоор  “Зорчигч тээврийн нэтгэл” ОНӨААТҮГ-ын  автобусууд болон  “Аз сервис”, “Эрдэм транс”, “Мяралзаа” компаниудын 430 тээврийн хэрэгслэл үйлчилгээнд явж байгааг Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Мөн өнөөдрийн  дотор асуудлыг шуурхай шийдвэрлэж нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд оруулахаар ажиллаж байгаа юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш