– Юуны өмнө та манай уншигчдад өөрийн байгууллагаа товч танилцуулаач
– Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын үндэсний хэмжээний том тогтолцоо Монгол улсад байдаг. Ийм тогтолцоо Монгол улс төдийгүй дэлхийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн байдаг. Энэ хөдөлгөөний төв нь ОУ-ын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төв нэртэйгээр Их британийн Лондон хотод төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг. Тус байгууллага нь дэлхийн 110 гаруй орны 150 орчим байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн том фронт юм. Үүний салбар нь бүх тивүүдэд хэрэглэгчийн товчоо нэртэйгээр ажилладаг. Тухайлбал Азийн хэрэглэгчдийн товчоо нь Малайз улсын нийслэл Куала Лампур хотод төвлөрдөг. Дэлхийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төв нь НҮБ-ын өмнө хүлээсээн үүргээрээ 1992 онд батлагдсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний тунхаг”-т Монгол улс нэгдэн зарчмын хувьд зөвшөөрсөн байдгийн хувьд хэрэглэгчийн эрххийг хамгаалах төрийн бус байгууллагын чиг үүргийг бид хэрэгжүүлж ажилладаг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг үүрэг дотор хамгийн гол нь хэрэглэгч хохирсон хойно нь эрхийг хамгаалахаасаа илүү хэрэглэгч бүр хохирохгүй байхад чиглэсэн соён гэгээрүүлэх үйл хэргийг олон нийтэд түгээх явдал байдаг. Соён гэгээрүүлнэ гэдэгт хэрэглэгчийг ухаалаг оновчтой сонголт хийхэд суралцуулах, нөгөөтэйгүүр дэлхий дахин глобалчлагдаж байгаа ертөнцөд дэлхий дахины хэрэглээний соёлоос суралцуулах, үндэсний онцлог бүхий соёлыг хэвшүүлэх зэрэг чигүүргийг хэрэгжүүлдэг. Мөн дээр нь хэрэглэгчийн эрхийн төлөө ажилладаг төрийн болон ТББ-уудад ажилладаг хүмүүсийг хэрэглэгчийн эрхийн менежтентээр бэлтгэх тухай асуудал манай улсад хоцрогдож ирсэн. Монгол улсад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг анх 1990 онд байгуулагдснаар манай улсад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага үүсссэн гэж үздэг. Энэ байгууллага байгуулагдснаас хойш өдгөө 25 жилийн нүүрийг үзэж байна. Тэгвэл бид энэ байгууллагаас хэрэглэгчдийг соён гэгээрүүлэх үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр “Хэрэглэгчийн менежментийн академи” байгуулагдаад өдгөө 3 жилийн нүүрийг үзэж байна.
– Өнөөдөр танай байгуулагад сургалтын төгсөлт болж байгаа юм байна. Энд ямар чиглэлээр боловсон хүчин бэлтгэгдэж төгсөж байна вэ
– Бид ШӨХТГ-тай гэрээ байгуулаад 3 төрлийн үндсэн сургалтыг явуулж байна. 1-рт: Ахисан түвшний сургалтууд буюу хэрэглэгчийн эрхийн менежментээр мэргэшүүлэх сургалт, 2-рт: Хэрэглэгчийн эрхийг чиг баримжаа олгох 6 сараас дээш дипломын сургалт, 3-рт: Хэрэглэгчийн эрхийн шинжээчийн сургалт гэсэн үндсэн 3 сургалтыг зохион байгуулж байна. Дээр нь бид Японы Койтогийн Их сургууль зэрэг сургуультай хамтран зөвлөх профессоруудын баг ажиллаж хэрэглэгчийн эрх ашиг манай улсад аль салбар хэсэг дээр доголдолтой байгааг судлах судалгаа ажлыг хийж байна. бид энэхүү судалган дээрээ үндэслэн жил бүр Монголын хэрэглэгчийн судалгааг илтгэсэн албан ёсны тайлан төрийн байгууллагуудад гардуулж өгдөг уламжлалыг тогтоохоор ажиллаж байна. Түүнээс гадна бид хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг тухайн аж ахуйн нэгж байгууллага юмуу эсвэл ямарваа төсөл хөтөлбөрийн хүрээнд авч дүгнэлт гаргаж өгөх ажлыг, нэг ёсондоо хэрэглэгчийн хөндлөнгийн үнэлгээг бид хийж хэрэгжүүлж ажиллаж байна
– Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн байгууллагад иргэд илүү итгэл хүлээлгэх хандлага илүү их ажиглагддаг
– 2008 онд хэрэглэгчийн эрхийг хамгаалахаар дагнасан ШӨХТГ хэмээх төрийн байгууллага анх байгуулагдсан байдаг. 1990-2008 оныг хүртэл 18 жилийн хугацаанд Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо гэдэг ТББ дангаараа хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагын үүргийг нуруундаа үүрч ирсэн. Хэрэглэгчийн байгууллага биднийг хамгаална шүү гэдэг үзэл бодол иргэдийн дунд байсан гэж хэлж болно. Тиймээс ч 1991 онд анх хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль гарсан байдаг. Үе үеийн 4 ерөнхий сайд хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр албан даалгаварыг холбогдох газруудад нь өгч, 2008 онд ШӨХТГ гнх агентлагийг Засгийн газрын дэргэд байгуулсан зэргээс төр засаг хэрэглэгчийн эрх ашгийн асуудалд анхаарлаа хандуулж ирсэн гэж дүгнэж болно. 2008 онд ШӨХТГ байгуулагдснаас хойш иргэдэд хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлд төрийн байгууллага илүү ажилладаг юм байна гэсэн ойлголт төрсөн. Магадгүй энэ нь зарим талаар тухайн байгууллагыг удирдаж байсан хүмүүстэй холбоотой байх. Мэдээжийн хэрэг аль нэг тал нь илүү ажиллавал нөгөө тал нь бүдгэрэх нь зүйн хэрэг. Гэхдээ манай академи ол төрийн болон ТББ-уудын хүмүүсийн соён гэгээрүүлэх үүргийг л хэрэгжүүлдэгээрээ онцлогтой.
– Танай академи бусад төрлийн сургалтын байгууллагудаас ямар ялгаатай вэ?
– Манай академийн хувьд энэд тэнд элбэг тааралддаг сургалтын төвүүдээс өөр. Ингэж хэлэхийн учир нь бид ХБНГУ, Их Британ улсад байдаг хэрэглэгчийн дээд сургуулийн сургалтын хөтөлбөр программыг 2 жил гаруй судлаж байгаад хэрэглэгчийн менежментийн академийг байгуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Нийгмийн амьдрал дээр хэрэглэгчгүй салбар гэж байдаггүй. Хэрэглэгч рүү хандсан салбар бүр амжилтанд тэр бүр хүрч чаддаггүй. Тиймээс бид зах зээлийн хэрэглээни үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдааны салбарын харилцааг хэрэглэгч нарт төвлөрсөн менежентийн хандлага руу чиглүүлэх зорилго тавьж байна
– Өнөөдөр танай академийг төгсөн гарч байгаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах шинжээчдийн чиг үүрэг юу байдаг вэ
– Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай үндэсний хуулийн 19.6-д зааснаар: “…шинжээчийг хэрэглэгчийн эрхий хамгаалах хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй, эрхтэй” болохыг ТББ-д заасан байдаг. Шинжээч нь хуулийн хэрэгжилтийг шалгахаас гадна хэрэглэгчийн эрх ноцтой зөрчигдөн, хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн процессийг таслан зогсоох, шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн байгууллагуудад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, бүр цаашилбал шүүхэд төлөөлөн асуудлыг шийдвэрлүүлэх эрх олон нийтийн байгууллагын байцаагч, шинжээч нарт хуулиар олгогдсон байдаг. Ер нь хэрэглэгчийн эрхэд нийцсэн байна гэдэг бол тухайн зүйл хууль ёсных байна л гэсэн үг
– Танай академи цаашид төрийн захиргааны менежер болон нийгмийн удирдлагын, бизнесийн удирдлагын менежерийн сургалт явуулахаар төлөвлөж байгаа гэсэн үү
– Манай академи 45 хоногийн бямба гарагийн хэрэглэгчийн менежментийн чиг баримжаа олгох менежерийн сургалтыг зохион байгуулахаар болоод байна. Энэ сургалтанд аж ахуйн нэгж компаниудын ажилтан, менежерүүд хамрагсданаар хэрэглэгчидэд хандсан үйлчилгээ, үйлдвэрлэл, сэтгэл ханамжийг бий болгоход чиглэсэн бүхэл бүтэн мэдлэгийг эзэмшиж авах юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн менежментийн онол практикийн мэдлэгтэй мэргэжилтэн болж энэ сургалтыг төгсснөөр төрийн болон нийгмийн салбар болон хувийн хэвшилд ажиллахдаа хэрэглэгчдийн эрхийг дээдэлсэн, тэдний эрх ашигт нийцсэн бодлого, үйл ажиллагааг явуулах улмаар хэрэглэгч олон нийтийг өөрин эрхэлж байгаа үйл ажиллагаандаа татан оролцуулах чадвартай мэргэжилтэн болно гэсэн үг. Тиймээс төрийн болон орон нутгийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахй нэгжүүд, соёл боловсролын байгууллагууд манай академийн 45 хоногийн менежерийн сургалтанд боловсон хүчнээ чадавхижуулан сургаарай гэж уриалах байна. Манай үүд хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно.
– Таньд баярлалаа, та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.
/Та бүхэн “Хэрэглэгчийн Менежментийн академи”-тай холбогдох бол Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Нийслэл даатгалын байр, 602 тоот, 70119760 утсаар холбо барина уу/
Ярилцсан: Ц.Мөнх