“Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллын эхний ээлжийн барилгуудын урьдчилгаа төлбөрийг 10 хувиар тооцож, захиалгаа авсан. Тэгвэл захиалга өгсөн иргэдийг энэ сарын 10-ны дотор урьдчилгаа 10 хувиа төлөхийг Төрийн Орон Сууцны Корпорациас сануулсан байна.
Тодруулбал, "Буянт-ухаа 2” орон сууцны хорооллоос квот авсан иргэд, албан байгууллага 2015 оны аравдугаар сарын 10-ны дотор орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийг төлсөн баримтын хамт Төрийн Орон Сууцны Корпораци дээр өөрийн биеэр ирж бүртгүүлэн “Орон сууцны захиалгын гэрээ” байгууллах ёстой аж. Хэрэв заасан хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлж “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулаагүй тохиолдолд хуваарилагдсан орон сууц худалдан авах эрхийг цуцлаж, зах зээлд нээлттэй худалдахыг анхааруулжээ.