Их эзэн Чингис хаан маань орос Кузнецов, англи Смит, Герман Шмидт, унгар Ковач, араб Хаддад, испани Эрнандес, португали Феррейро нартай амьдаа гэвэл та итгэх үү? Тэгвэл дэлхийн олон хэлэнд хэлбэрээрээ бус утгаараа амидаа болох нэрс байдаг байна. Чингис хааны нэр Тэмүжин гэдэг үг нь төмөрчин буюу дархан гэсэн үг болохыг хэл шинжээч эрдэмтэд тогтоожээ.
Тухайн үед дархан хүн хамгийн нэр хүндтэйд тооцогддог байснаас дэлхийн олон хэлэнд “Дархан” гэдэг утгатай нэрс түгээмэлжиж, эдүгээ тэр нь удмын овгийн нэрүүд болж үлдсэн байна. Дээр дурдсан нэрүүд бүгд дархан гэсэн утгатай тул нэрийн утгаараа Чингис хааны амидаа нар юм. Хэл шинжлэлд хүний нэрийг судалдаг ономастик хэмээх салбар ухаан байдаг байна. Дашрамд сонирхуулахад нэр судлаач Э.Сэржээгийн арав гаруй жилийн өмнө тооцоолсноор Монгол Улсад 7600 орчим Наранцэцэг байгаагийн 350-аад нь Баатарын овогтой байжээ.
Г.Бүрэн
www.shuum.mn