logo
Улаанбаатарт 8 хэм дулаан

Улаанбаатарт 8 хэм дулаан

2015/10/09

2015 оны 10 дугаар сарын 09-ний  08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, зүүн хагаст  зүүн хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч  ширүүснэ. Хангай, Хөвсгөл,  Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм,   Дорнод Монголын болон, Дарьгангын тал нутгаар 1-6 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр.  6-8 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2015 оны аравдугаар сарын 10-ноос аравдугаар сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

10-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд бүх нутгаар хур тунадас орохгүй. Салхи 10-нд Дорнод Монголын тал нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч бусад хугацаанд дулаарч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш