Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр цаг агаар тогтуун, дулаахан байна
2015 оны аравдугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 11-16 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 16-21 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 14-16 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны аравдугаар сарын 13-ноос аравдугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.