Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөний хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явууллаа. Хуралдаанаар өмнөх хурал дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.
Өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт
Өмнөх хуралдаан дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт
- Нийслэлийн 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны 9 дүүрэг, 32 агентлаг, Улаанбаатар хотын захирагчийн харьяа төсөвт 22 байгууллага, Улаанбаатар хотын захирагчийн харьяа аж ахуйн тооцоот 21 байгууллага нийслэлийн ойг угтаж тус бүр 1-2 ажлыг санаачлан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
- Улаанбаатар хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараахь ажлуудыг гүйцэтгэж байна
Нийслэлийн 376 жилийн ойг угтаж хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хийж байна. Хотын төвийн гудамж дагуух байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, рекламыг тавигдах шаардлагын дагуу сайжруулах арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:
- Анкарагийн гудамжны 9 аж ахуйн нэгжийн хаягийг жишиг байдлаар стандартын дагуу шинэчилсэн
- Хотын төвийн гудамж, уулзваруудад байрлуулсан хотын эзэмшлийн мэдээллийн жижиг самбаруудыг засварласан
- Автобусны буудал дах сандлыг будах, өнгө үзэмжийг сэргээх, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний дагуух хуучирч, муудсан хайс хашлагыг сэргээн засварлаж, буулгах ажлыг хийж гүйцэтгэж байна. 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдах "Бүх нийтийн их цэвэрлэгээ"-ний хүрээнд гэрэлтүүлгийн болон траллейбусны шон дээр наасан зарлалын хуудаснуудыг арилгах, цэвэрлэх, угаах тухай удирдамжийг цэвэрлэгээнд хамрагдах байгууллага, ААН-үүдэд хүргүүлэв
- Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо
Далайн түвшнөөс дээш 2268 метрийн өндөрт орших Цэцээ гүний оргилд Богдхан уулыг тахих ёслол 10 дугаар сарын 07-ны өдөр буюу намрын дунд сарын шинийн 25-нд болсон бөгөөд тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй 100 гаруй төлөөлөгч оролцож, Зүүн хүрээ Дашчойлон, Төв аймгийн Манзушир хийдийн лам хуврагууд Богдхан хайрханыг аргадаж ном айлтгасан.
- Нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгааг зогсоолоо
Дүүргүүдэд нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгааг зогсоон, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах 22 зам дагуу, Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөөнд байрлах “Хан талст” ХХК-ийн Хан талст, “Маркет Плейс менежмент” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвүүд, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо төв шуудан, Мөнгөн завьяа, 2 дугаар хороо “Бөмбөгөр” худалдааны төв, Баянгол дүүргийн “ Тоса ” худалдааны төв зэрэг газруудад нийтийн эзэмшлийн зам дээр гар дээрээс зөвшөөөрөлгүйгээр ил задгай худалдаа эрхэлж буй иргэд, Багануур, Налайх дүүргийн зүүн чиглэлийн зам дагуу гэр худалдаа эрхэлж буй нийт 108 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 12 цэгийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоож, чанар, аюулгүй байдлын шардлага хангаагүй 19 нэр төрлийн 50 кг, 120 ширхэг 147000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар устгаж , 1 албан шаардлага хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу 5 иргэнд 684,0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээг авч ажиллажээ.

- “Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал”-д 43 шинэ бүтээн байгуулалтын санал иржээ
“Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал” гардуулах үйл ажиллагааг энэ сарын 28-нд шалгаруулахаар төлөвлөн ажиллаж байна. 2015 оны “ Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал” нь 4 төрлийн номинациар шалгаруулалт явагдах бөгөөд 43 шинэ бүтээн байгуулалтын санал ирсэн байна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Төрийн үйлчилгээг иргэдэд чирэлдэлгүй хүргэх үүднээс “Дүнжингарав”, “Мишээл экспо”, “Содон” хорооллын нэг давхарт “Төрийн үйлчилгээний супермаркет”-ыг ажиллуулах гэж байгаагаа уламжилж, холбогдох байгууллагуудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

- Нийслэлийн 376 жилийн ой угтаж Бүх нийтийн их цэвэрлэгээг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хуваарийн дагуу идэвхтэй оролцох
- Нийтийн тээвэрт ухаалаг карт нэвтрүүлсэнтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын талаар судлаж асуудал боловсруулж танилцуулах
- 2015 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион
байгуулж, бэлтгэл ажлыг хангах - Нийслэл хотын албан татварын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор албан татварын тухай хууль болон түүнийг дагалдан гарсан тогтоол журмын талаар үнэн зөв мэдээллийг иргэдэд өгч, хуулийг бодитойгоор сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах
- 2015 онд нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаар хийж байгаа ажлуудыг дуусгаж үр дүнг тооцож ажиллахыг тус тус үүрэг болголоо