Өлзийт хорооллоос Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн 9.06 километр авто замын нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Л.Болд, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариусан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, Хан-Уул дүүргийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс, гүйцэтгэгч компанийн төлөөлөл, иргэд оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр Өлзийт хорооллын иргэд Та бүхэнтэй энэхүү замын нээлтийн ажиллагааг хийж байгаадаа баяртай байна. Би анх нийслэлийн Засаг дарга болж Өлзийт хорооллын иргэдтэйгээ уулзаж байхад иргэд энэ орчмыг замтай, сургууль, цэцэрлэгтэй болгож, нийтийн тээвэр явуулж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан. Өнөөдөр эдгээр хүсэлт биелсэн гэж хэлж болохоор байна. Ирэх сарын сүүлээр сургууль ашиглалтад орох гэж байна. Дөрвөн жилийн хугацаанд авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил эрс сайжирч байгааг иргэд Та бүхэн харж байгаа биз ээ. Бид социализмын үед тавьж байсан авто замын бүтээмжийн рекордыг эвдэж чадсан. Жишээлбэл, Хүй долоон худагт 8.7 километр урт замыг 22 хоногт тавьсан. Мөн зуслангийн 16.8 километр дөрвөн хучилттай замыг хоёр сарын хугацаанд дуусгаж, энэ сарын 15-нд нээхээр төлөвлөж байна. Энэ бүхэн нэгэн сэтгэлээр нэгдэж хамтран ажилласан хүмүүсийн хичээл зүтгэл юм шүү гэдгийг хэлмээр байна. Ингээд Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, дүүргийн удирдлагууд, энэхүү ажлыг гүйцэтгэсэн компанийн ажилчид, иргэддээ талархлаа илэрхийлье” гэлээ.
Тус замыг 1991 онд барьсан бөгөөд их засвар, шинэчлэлтийн ажил огт хийгээгүй, карьерийн болон хүнд даацын авто машинууд зорчсоны улмаас эвдрэл гэмтэл ихээр гарч байгаа тул шинэ зам бариулах иргэдийн хүсэлтийн дагуу тус замыг концессын гэрээгээр “Ди Ар Жэй” ХХК он дамжин гүйцэтгэлээ. Гүйцэтгэгч байгууллага өнгөрсөн оны 5 дугаар сард ажлаа эхлүүлж, энэ оны 9 дүгээр сард авто замын барилгын ажлыг бүрэн дуусгаж, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгчээ.
Өлзийт хорооллоос Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн 9.06 километр зам нь хоёр эгнээ зорчих хэсэгтэй, зорчих хэсгийн хоёр талд 2,5 метрийн ногоон зурвас, хоёр талдаа гурван метрийн явган зам, нийт уртад 26 ширхэг ус зайлуулах төмөр бетон хоолой, 8700 урт метр аюулгүйн хашилт хайстай, суурьшлын бүс болон эхлэл төгсгөл хэсэгтээ нийт 5000 урт метр гэрэлтүүлэгтэй болж иж бүрэн шинэчлэгджээ.
Авто замын өргөтгөл шинэчлэлт хийснээр Өлзийт хорооллын иргэд аюулгүй зорчихоос гадна тухайн орчны агаарын бохирдлыг бууруулах, Төв аймаг, Шувуун фабрикийн авто замаас хот руу чиглэсэн тээврийн хэрэгслүүд авто замын сонголттой зорчих нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн авто замын ачааллыг бууруулахад ач холбогдолтой