2015 оны 10 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 12-17 хэм, Говийн бүс нутаг болон Их нууруудын хотгороор 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2015 оны аравдугаар сарын 1й5-ноос аравдугаар сарын 19-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
15-нд баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн хойд хэсгээр, 16-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 17-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 15,16-нд ихэнх нутгаар, 17,18-нд говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.