logo
Өнөөдөр болох үйл явдлууд /2015.10.14/

Өнөөдөр болох үйл явдлууд /2015.10.14/

2015/10/14

10:30 цагт: ЛГБТ хүний эрхийн тухай сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалт, чөлөөт ярилцага Нарантуул зочид буудалд болно. Уулзалт ярилцагад ЛГБТ хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл оролцож дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 89008516


10:30 цагт: НМХГ-ын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал хуралдах бөгөөд өлөн боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийгдсэн шалгалт, хөнгөн хүнсний үйлдвэрүүдийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар нээлттэй хэлэлцэнэ. Утас 91887887


11:00 цагт: Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс Өлтийн голын эхэнд байгаль орчинд учруулсан 32 тэрбум төгрөгийн хохиролын хариуцагчаар холбогдох яамдыг шүүхэд өгсөн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдэээлэл хийнэ.


11:00 цагт: Чөлөөлөх дайны 70 жилийн ойн баярт ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод "Цэргийн ёслолын жагсаал"-д Эх орноо төлөөлөн оролцсон цэргүүдийг шагнах ёслолын үйл ажиллагаа Зэвсэгт хүчний 032-р ангийн байранд болно. Утас: 88020633, 88101990


11:30 цагт: 2015 оны 9 дүгээр сарын Орон сууцны үнийн индекс зарлана. Арга хэмжээ Монголбанкны 5 давхарт болно. Монголбанкны зүүн хаалга /Хууль зүйн яамны урд тал/-аар нэвтэрч 5 давхарт/.


11:30 цагт: Эрүүл мэндийн салбарын ажилтаны цалин тэтгэмжийн асуудлаар Эрүүл мэнд спортын яам, Монголын Эрүүл Мэндийн Ажилтаны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтарсан хэвлэлийн хурал хийнэ. Хуралд: Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар нар оролцоно. Хурал ЭМСЯ-ний 204 тоотод болно. Утас: 99991633


12:00 цагт: Фото зурагчин н.ГанӨлзийгийн "Монгол Нүүдэлчин" фото үзэсгэлэн "BlueMoon" арт галерейд нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэн 10.14 -21 ний хооронд үзэгчдийн хүртээл болно.


12:00 цагт: Баянхонгор аймгийн удирдлагууд Болгарын уул уурхайн компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд баримттай мэдээлэл хийнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш