logo
Өнөөдрийн зурхай /2015.10.15/

Өнөөдрийн зурхай /2015.10.15/

2015/10/15

Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 3. Бархасвадь гараг. Хонгорцог одтой, 4 ногоон мэнгэтэй, хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашням давхацсан өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Дотоод эрх чөлөө, сэтгэлийн амар амгалан, идэвхтэй тэмцлийн үе ирлээ. Дээд удирдлагадаа шинэ санаагаа танилцуулж, ажил хэргийн бичиг баримтуудаа сайн цэгцэлж янзал. Мэргэжлийн салбарт үсрэлт хийхийг хичээ. Таны эрч хүч хангалттай сайн байгаа тул бараг уулыг ч эргүүлж чадна. Гэхдээ үдээс хойш болгоомжил, гэнэтийн уулзалт, эсвэл шинэ мэдээ нөхцөл байдлыг өөр тийш нь эргүүлж магадгүй. Энэ бүгдэд сэтгэлийн болон биеийн хувьд бэлтгэлтэй бай.


Үхэр (4/20-5/20)

Хүч гаргах өдөр. Шийдвэрлээгүй асуудал болон биелүүлээгүй үүрэг даалгаврууд нь танаас их хүч, цаг хугацаа шаардана. Ахуйн жижиг асуудлууд эсвэл санхүүгийн цаг зуурын хямралтай өдөр болохыг үгүйсгэхгүй. Эрүүл мэндийн хувьд тийм ч таатай бус. Гэмтэх бэртэх, танихгүй хүмүүстэй муудалцах эсвэл засаг захиргааны байгууллагуудтай тэмцэх гэх мэт асуудлууд урган гарна. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж болохгүйгээс гадна хоол хүнсний чанарт анхаарлаа хандуулаарай.


Хамтатгах (5/21-6/21)

Аливаа ажлыг эхлүүлж, удирдах мөн зураг авалтад ивээлтэй өдөр. Удирдах албаны хүмүүс засварчидтай харилцаагаа муутгана. Ажлын ачаалал тань удаан хугацаагаар үргэлжилж болзошгүй. Энэ ордныхны хувьд зан байдалаа алтан дундаж байлгахыг хичээж хүссэн зүйлээ авах гэж бүү санаарх. Тэнцвэртэй байдлаа хадгалж үлдээрэй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Сэтгэл санаагаар өөдрөг байх, шинэ мэдээ авах, эргэн тойрныхонтойгоо шинээр харилцаа үүсгэхэд тааламжтай өдөр. Энэ ордны ганц бие эмэгтэйчүүд хамтрагчаа сонгохдоо анхааралтай байх шаардлагтай. Учир нь тэр хүн таны ирээдүйн хань байх магадлалтай. Зөвхөн өнөөдөр л таны ирээдүйг өөрчлөхүйц зүйл тохиолдоно. Энэ ордны эрэгтэйчүүд санасан болгоноо хэрэгжүүлэх, авъяас чадвараа нээн илрүүлэхэд тааламжтай.


Арслан (7/23-8/22)   

Хувирал өөрчлөлттэй өдөр. Олон энэ ордныхон ирээдүйнхээ төлөвлөгөөг дахин хянахад хүрнэ. Ажил хэргийн амжилт удаан хүлээлгэнэ. Гэнэтийн тохиолдолд бүү найд. Эрч хүчтэй, зорилготой хөдөл. Удирдлагатайгаа харьцах харьцаа танаас үл хамаарах шалтгаанаар муудах төлөвтэй. Та хүнд сонголтын өмнө зогсож байгаа бөгөөд гариг ертөнцийн тааламжтай байрлал эхлүүлсэн үйл ажиллагааг тань амжилттай болгоно.


Охин (8/23-9/22)   

Ажил төрлөө төлөвлөх болон өөрийн байр сууриа үнэлж цэгнэхэд таатай өдөр. Бодсон санасан бүхнээ бүрэн дүүрэн хийж гүйцэтгэхийн тулд өөрийн хүч чадлыг зөв зүйтэй хуваарилан ажиллах нь чухал болохыг зөвлөж байна. Хэрвээ та эрс шийдэмгий байдлаа алдалгүйгээр ажиллаж чадваас ажил хэргийг гялалзуулж онцсайн үр дүнд хүрч чадах бүрэн боломжтой тул түүнийгээ алдалгүй ашиглаарай. Ингэснээр мөнгө санхүүгийн хувьд тодорхой ахиц дэвшлийг олохын зэрэгцээ хувийн байр сууриа батжуулан бэхжүүлж чадна.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр хэзээ ч байгаагүйгээр ажиллаж хөдөлмөрлөх шаардлага гарч мэднэ. Гэхдээ энэ тухай гомдоллож, сэтгэл санаагаар унасны хэрэггүй, таны хичээл зүтгэл зохих ёсоор үнэлэгдэн шагнагдах болно. Хэтэрхий их зориг гарган, өөрийн эргэлзээг улам хүчтэй болгон байж хийсэн үйлдэл тань буруу шийдвэр байж, алдаа гаргахад түлхэн оруулна. Иймд аливаа мөнгө санхүүгийн асуудал болон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ажлаа дараа долоо хоногийн эхний өдрүүдэд шилжүүлсэн нь өлзийтэй. Үдээс хойш байдал дээрдэж, сэтгэл санаа сэргэнэ.


Хилэнц (10/23-11/21)   

Шийдэгдээгүй асуудал, хийгдээгүй ажил зэргийг хэлэлцэхэд хамаг хүчээ зарцуулах хэрэг гарна. Энэ бүгдийг аль болох хурдан амжуулах ёстой. Нэгэн зэрэг хэдэн ажил хийхээс өөр аргагүй болох байх. Та гэнэн итгэмтгий зангаасаа болж, эвгүй байдалд орох буюу бусдын доог болохоос сэрэмжил. Хайрттайгаа эсвэл төрөл садантайгаа түнжин муудах магадлал байна. Эсрэг хүйсний хүмүүстэй


Нум (11/22-12/21)   

Хосын харилцаанд шинэ хүнтэй танилцахад сайн өдөр. Эмэгтэйчүүдэд шинэ найз нөхөд, ивээн тэтгэгч нарыг олох боломж байна. Өөрийн авьяас чадвараа гаргах цаг олдоно. Эрчүүд эмэгтэйчүүдтэй харьцахдаа өөрийн шуналыг багасгаж, гаж үйлдлээс татгалзах хэрэгтэй.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр, та эргэн тойрны хүмүүстэй маргалдах боловч бүгд таны талд шийдэгдэх бололтой. Гэвч тайвшрах хэрэггүй. Таагүй явдлууд үргэлж дэргэд байдгийг мартаж болохгүй. Таны шийдэмгий байдал, шударга зан тань ажил хэргийн төгсгөлийн үр дүнд эерэгээр нөлөөлж амжилт олохын үндэс суурь болно. Шийдвэрлэвэл зохих асуудлуудыг маргааш гэж хойш тавих шаардлагагүй. Хэрвээ та ухаантай хэрсүү байж, сайтар тунгаан бодсоны үндсэн дээр шийдвэрээ гаргавал долоо хоногийн сүүлчээр шийдэгдэх бүх асуудлаа ашигтайгаар шийдэж, маргаантай зүйлсийг зохицуулж чадах болно.


Хумх (1/20-2/18)   

Өдрийн эхлэл нь харамсал ба сэтгэл уналтыг авчирна. Түншийн талаас дутуу ойлгосонтой эсвэл хуурталт зэрэглээт байдалтай холбоотой онцгүй мэдээ ирж болно. Төрөл төрөгсөд, хүүхдүүдтэй зөрөлдөж болно. Мөн хариуцлагаас эсвэл шийдээгүй асуудлаас холдох хүсэл төрж мэднэ. Үдээс хойш өөрчлөлт гарна. Хайрын харилцаа нь эсвэл сэтгэлийн хайлт нь амжилттай болж болно.


Загас (2/19-3/20)

Өнөөдөр ямарваа нэгэн ажилд маш их чармайлт шаардагдах боловч үзүүлэлт таны найдлагад хүрэхгүй. Ажлын хамтрагч нартай хийх хамтын ажиллагаа нь нэг их амжилттай биш, удирдлагад хандах нь бүтэлгүй байх болно. Энэ өдөр ажил эсвэл хувийн амьдралд шийдэгдээгүй асуудлын доор өнгөрнө.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш