ОХУ-ын Москва хотын Улаанталбайд өнгөрсөн тавдугаар сарын 9-нд Аугаа эх орны ялалтын 70 жилийн ой, БНХАУ-ын Бээжин хотод өнгөрсөн есдүгээр сарын 03-нд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн параданд Монгол цэргүүд амжилттай оролцоод ирсэн билээ.
Тэгвэл өнөөдөр МЗХ-оос эх орныхоо нэрийг өндөрт өргөж, цэргийн сүр хүч, залуу хүний цог золбоог гайхуулсан уг бүрэлдэхүүнийг МЗХ-ны тэргүүн дээд шагналаар шагнаж урамшууллаа. Өнөөдрийн арга хэмжээнд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, цэргийн ёслолын параданд оролцсон бүрэлдэхүүнийг удирдсан БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар оролцож шагналыг гардуулсан бөгөөд эхний удаад нийслэлийн цэргийн хүрээний 40 алба хаагч шагналаа хүлээн авлаа. Энэ үеэр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат “Бид омогших түүхтэй өвөг дээдсийн үргэлжлэл. Тэр л дайчин удмын үргэлжлэл өнөө ч дайчин чанараа алдалгүй цог хийморь, хүч төгөлдөр гэдгээ олон улсад дахин гайхууллаа. Та бүхнээр Монгол бахархаж байна” гэдгийг онцлоод орон нутаг дахь Зэвсэгт хүчний алба хаагчдын шагналыг орон нутагт нь хүргүүлнэ гэдгээ дуулгалаа.
ОХУ, БНХАУ-д болсон цэргийн ёслолын арга хэмжээнд 18-40 хүртэлх насны 120 гаруй залуус оролцсон юм. Түүнээс хамгийн залуу нь Өмнөговь аймгийн харьяат, 032 дугаар ангийн байлдагч М.Анар-Эрдэнэ байлаа. Тэрээр “60 жилийн ойн парадыг жаахан байхдаа телевизээр үзээд ямар гоё вэ гэж харж байснаас биш 70 жилийн ойн парадад өөрөө ингээд алхаж байна гэж төсөөлөөгүй. Анх алхаж байхдаа өөртөө итгэж чадахгүй байсан. Хоёр гүрний төв талбайд бусад олон орны залуустай мөр цэрэгцэн алхана гэдэг маш том аз завшаан байлаа. Түүний хажуугаар “Надаас Монгол улсын нүүр царай харагдана” гэж бодохоор алдаж болохгүй гэсэн маш том хариуцлага, үүрэг ноогдож байсан” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.